УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.12.06

Д.Оюунхорол: Хууль санаачлагч гишүүдийн тэгш эрхийг хангах чиглэлээр байнгын хороод сайн ажиллах хэрэгтэй

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэж гишүүд асуулт асуун, үг хэлснээр үргэлжлэв.  Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үндсэн чиглэл хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.

Тэрээр “Би орхигдсон саналуудаа хэлье. Би хэлэлцэхийг дэмжиж байна. Хууль санаачлагч гишүүдийн тэгш эрхийг хангах чиглэлээр байнгын хороод маань сайн ажиллах хэрэгтэй байна. Гишүүдийн оруулж ирсэн олон хуулийг хэлэлцэхгүй байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй удаж байна. Ингэснээр ард түмний амьдрал улам л хүндэрч байна” хэмээн хэллээ.