УИХ-ын гишүүн С.Баярцогт
2013.12.06

С.Баярцогт: Засгийн газартай хариуцлага тооцох механизм хэрэгтэй

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэж гишүүд асуулт асуун, үг хэлснээр үргэлжлэв.  Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

УИХ-ын гишүүн С.Баярцогт үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.

Тэрээр “Хэлэлцэх эсэхийг бол би дэмжиж байна. Өмнө нь бид дөрвөн удаа үүнийг хэлэлцэхдээ засгийн газраас оруулж ирсэн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч, УИХ өргөн хүрээтэй оролцож санал хүсэлтийн жагсаалт маягаар баталдаг байсан нь буруу. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг мөрийн хөтөлбөрийн хавсарга маягаар батлах нь зөв.

Ингэснээр дараа нь засгийн газартай хариуцлага тооцох механизм бий болно. Үүнд гишүүд болон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь хөндөгдөхгүй. Тэд эдлэх ёстой эрхээ эдлээд л явна” хэмээн хэллээ.