Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.10

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын гишүүдтэй хийсэн хаалттай горимд өрнөсөн уулзалт  өндөрлөлөө.

Уг уулзалт нь Төрийн ордонд өчигдөр 15.00 цагт эхэлж, “Том төрөөс ухаалаг төр лүү” зөвлөгөөний хүрээнд цаашид төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх ямар арга механизм байна, бизнес эрхлэгчид бизнесээ хийх бололцоог төр нь олгохын тулд юун дээр анхаарах ёстой вэ.

Гол нь хэрэгжүүлэх талд УИХ ямар үүрэг рольтой оролцох, Засгийн газар мөн ямар үүрэг хүлээх гээд олон асуудлыг энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч эрэлхийлж уулзалтыг хийсэн юм.

Энэ хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хэтийн төлөв болон УИХ, Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд хийх ажлын талаар санал солилцож, зарим үүрэг чиглэлийг өгсөн тухай тус уулзалтад оролцсон гишүүд цахим хуудсаар дамжуулан тодотгож байна.