2013.12.06

Ахмадуудад орон сууц гардуулна

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссоос журмын дагуу шалгарсан эхний ээлжийн 300 айлын орон сууцанд орох 137 өндөр настан, албан хаагчид байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагт болно.

Дашрамд дурдахад,
Хотын дарга Э.Бат-Үүл ахмадуудад зориулсан хямд түрээсийн орон сууц барих санаачилга гаргаад байгаа юм. Энэ арга хэмжээнд хотын удирдлагууд оролцоно. 300 айлын орон сууцны эхний ээлж Сүхбаатар дүүргийн 11дүгээр хороололд баригдсан байна.