Г.Баасан: Настай хүн намаар яах вэ? нэгдмэл байя
Өнөөдөр “Монгол ньюс”-ын мэдээллийн төвд Монголын ахмадын чөлөөт холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хурлаар Монголын ахмадын холбоо нь ахмадын саналыг сонгуульд хэрэглэх, бас ахмадын нэрээр нь хөрөнгө мөнгө завших, ядуу дорой байлгах, нийт ахмадуудын амьдралыг дээшлүүлэхээс татгалзах, ахмадуудыг хуурч мэхлэх, аймхай хулчгар болгох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хаах, хавчлага үзүүлэх, улс төрийн зорилгодоо ашиглах аргуудыг хэрэглэсний уршгаар ахмадууд цөхрөнгөө барж, залхаж байгаа талаар мэдээлсэн юм.
Гэтэл энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан өмнөх Засгийн газрууд төсвийн мөнгөөр хангаж хөхүүлэн дэмжиж, татвар төлөгчдийн татварыг үрэн таран хийж, ахмадуудынхаа үйлийг нь үзсээр ирсэн хэмээн Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ярилаа.
Мөн Аймаг, дүүрэг, сум, баг бүрт амьдарч байгаа ахмадууд өөр өөрийн онцлогтой, хэрэгцээ шаардлага нь өөр өөр, шийдвэрлүүлэх асуудал нь ч өөр өөр байдаг учраас ахмадын байгууллагыг жам ёсоороо хөгжих бүх боломж бүрдүүлэх, ахмадуудыг эв нэгдэлтэй байлгах, ахмад настанд чиглэсэн шийдвэрийг оновчтой, ялгаваргүйгээр гаргах,
Ахмад настанд хандах нийгмийн хандлагыг эерэг байлгах, амьдарч байгаа нийгмийнхээ үнэ цэнийг мэдэрдэг, ардчилсан нийгэмдээ идэвхтэй амьдрах итгэл үнэмшилтэй болгох, ахмад настны нийгмийн хамгааллын бодлого үйлчилгээгээр олон улсын жишигт хүргэх зорилгоор ЗГ-ын хууль,
Монголын ахмадын чөлөөт холбоо, Ахмадын холбооны ялгаа
ТББ-ын хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Шинэчлэлийн засгийн газар МАЧХ-той Хамтын ажиллагааны гэрээ байгуулан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо нийт ахмадуудын төлөө олон асуудлыг санаачлан, нийгэмд дэвшүүлж, ингэснээрээ хурц эсэргүүцэл, саад бэрхшээлийг давж, элдэв муу нэрээр цоллуулсан ч ямар үр дүнд хүрснийг олон нийт сайн мэднэ.
Монголын ахмадын холбоо төсвийн нь идэж, нэр хүндийг булаагаад, жинхэнэ санаачилга ачааг нь Монголын Ахмадын Чөлөөт Холбоо үүрч ирсэн. Монголын ахмадын холбоо өөрсдөө улсын төсөв олон жил завшиж байснаа хууль ёсны гээд, МАЧХ улсын төсөв авч бодит ажил явуулахаар хууль бус гэж үздэг нь эрүүл ухаан мөн үү. Монголын Ахмадын Холбоо гологдож, буруугаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж чадахгүй муйхарлавал түүхэнд хар толботой үлдэх гэж байгаагаа ухаараасай даа хэмээн үргэлжлүүллээ.
Өнөөдрийн хэвлэлийн хурлаар Монголын Ахмадын Чөлөөт Холбооны нэр төрд бүдүүлгээр олон удаа халдаж, хийсэн ажлыг нь өөрсдийнх болгон даажигнаж, төрийн эрх мэдэлтнүүдтэй нийлж хөрөнгө мөнгө завшиж суудаг байсан доромжлолыг цаашид тэвчихгүй гэдгийг Монголын Ахмадын Холбоонд хатуу анхааруулаад,
Настай хүн намаар яах вэ? нэгдмэл байя, Намыг хатуу гишүүнчлэлгүй болгох хуулийг батлуулъя, Нам бол тархай бутархай байлгахын үндэс нь болж байна гэдгийг ойлгосноо хойч үед ухааруулъя, Үндсэн хуулиар Монгол улс нэгдмэл улс гэж зарласныг баталгаажуулахад ахмадууд тэргүүн эгнээнд явъя, Монголын ахмадын холбоо хуучинсаг үзэлтэй, ардчиллын эсрэг зогсдог учраас тараая, Нэг ч ахмадыг эгнээнээсээ гадуур байлгахгүй ахмадууд нэгдмэл байя, Жинхэнэ иргэний нийгмийн байгууллага байя гэх зэрэг олон асуудлыг ахмад настнуудынхаа өмнөөс уриаллаа.