Л.Болд сайд Роберт Купецкитэй уулзав
Гадаад Харилцааны сайд Л.Болд 11 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны батлан хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Роберт Купецкиг хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнууд тэр дундаа Польш Улстай нягт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьж байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 1 дүгээр сард БНПУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр батлан хамгаалах салбарт хамтран ажиллах засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан бол 10 дугаар сард БНПУ-ын Ерөнхийлөгч Борнислав Коморовский манай улсад айлчилсан нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйн илрэл юм хэмээн онцлов.
Батлан хамгаалах салбар нь Монгол, Польшийн харилцааны гол чиглэлүүдийн нэг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Польшийн цэргийн командлалын удирдлага дор Ирак дахь энхийг санхиулах ажиллагаанд оролцсон юм.
Ноён Р.Купецки Ирак дахь Польшийн цэргийн баазад халдсан алан хядагчдын халдлагыг дэслэгч Г.Аззаяа таслан зогсоосноороо олон хvний амийг аварч гавьяа байгуулсныг талархан дурдаад ноён Л.Болд Батлан хамгаалах сайдаар ажиллаж байхдаа Монгол, Польшийн харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлов.
Сайд Л.Болд Монгол Улс 2012 онд Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны байгууллагад элсэн орсныг тэмдэглээд тус байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.