Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо айлчилна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо энэ сарын 17-ноос 19-ны өдрүүдэд манай улсад айлчлахаар боллоо.
Энэхүү айлчлал нь Европын холбооноос Монгол Улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал юм.
Манай тал уг айлчлалд чухал ач холбогдол өгч буй бөгөөд тус айлчлалын хүрээнд хоёр талын улс төрийн харилцааг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамж, залгамж чанарыг хадгалах, хамтын үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм байна.
Тэрбээр өнгөрсөн жил манай улсад айлчлахаар товлогдож байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдсон билээ.