Л.Болд сайд Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа
Гадаад Харилцааны сайд Л.Болд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч бөгөөд ЕАБХАБ дахь Францын төлөөлөгчдийн гишүүн Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Тьерри Мариани Монгол Улсыг ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсонд баяр хүргэн хамтран ажиллах үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцов.
Сайд Л.Болд Т.Марианиг Монгол Улсад анх удаа айлчилж байгаад талархал илэрхийлээд ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөнгөвчлөх, хилийн худалдааг хөгжүүлэх болон хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тэмдэглэсэн юм.
Мөн УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлэг, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд ирэх 12 дугаар сард Украйн Улсад болох ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн ээлжит чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд оролцох тухай дуулгаж, бэлтгэл ажлын талаар санал солилцов.