Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нар хүлээн авч уулзав
Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нар хүлээн авлаа
2013.11.07

Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нар хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд БНФУ-д ажиллах үеэрээ тус улсын  Парламентын доод танхим буюу Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье, Францын Парламентын дээд танхим буюу Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пиле

Гадаад харилцааны сайд Л.Болд, Сенатын гишүүн Ф.Пиле

болон Сенатын бодлогын судалгааны бүлгийн гишүүд Жан Бессон, Яан Гайар, Жан-Рене Лесерф нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сенатын гишүүн Ф.Пиле энэ оны 9 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг тэргүүлэн Монгол Улсад амжилттай айлчилсанаа дурдаад цаашид Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.