2013.11.14
Ерөнхийлөгч Азийн орнуудыг зорино
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 18-28-нд Зүүн Азийн орнуудад айлчилна.
Тодруулбал, Сингапур, Хонконг, Вьетнам, Мьянмар зэрэг оронд айлчилж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцах юм.
Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны төлөөх шагналт Ан Сан Су Чи манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард айлчилсан билээ. Харин энэ удаа Ерөнхийлөгч Мьянмарт айлчлахаар болсон нь энэ.
Тэрээр энэ удаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, шинжээчид, хэвлэлийнхэн гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй явах юм байна.