Төр албан хаагчаа сургахад анхаарахгүй байна
Төсөл хэрэгжүүлэх боловсон хүчин олон улсын төвшинд доогуур байдгийг тогтоожээ.
Энэ нь төрийн боловсон хүчин сургалтад суулгаж мэргэшүүлэхэд анхаардагүйтэй холбоотой гэж Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид ярилцлаа.
Манай улсд гадаадын зээл тусламжаар олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хичнээн нь үр дүнтэй байгаа нь тодорхойгүй байна. үүнийг тусгай бэлтгэгдсэн мэргэжилтэн дутмаг байгаатай холбон тайлбарлаж байгаа. бусад улс оронд төслийн мэргэжилтэн л энэ салбарт ажиллаж байхад манай улсад ямар ч хяналтгүй байгааг хэлж байна.
Төрийн байгууллагын цалин хөлс, удирдлага өрсөлдөх төвшний бус хангалтгүй байгаа хэмээн үзлээ. Олон улсын байгууллага, хувийн хэвшлээс хүний нөөц, боловсон хүчний тал дээр манай төрийн байгууллага туршлага судлах шаардлага тулгарч байна. Төрийн байгууллага хэн нэгэн мэргэжилтэнд даатгах бус тусгай мэргэшсэн ажилтан авч ажиллуулдаг байдал дутагдаад байгааг хэллээ.