2013.09.19

МАН сүүдрийн Засгийн газар байгуулна

Нийгэм эдийн засгийн байдалд тулгараад буй асуудлуудын гарц шийдлийг олохдоо одоогийн эрх баригчид хойрго хандаж байна гэсэн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хийж байна. Тиймд сүүдрийн Засгийн газар байгуулах нь зөв гэсэн шийдвэрийг намын удирдах зөвлөл гаргажээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ асуудлаар намын удирдах зөвлөлөөс бодлогын шийдвэр гарсан. Бидэнд салбарууд хариуцуулж өгсөн. Миний хувьд батлан хамгаалахтай холбоотой хууль эрх зүй, ялангуяа энэ дөрвөн жилд монгол улсын батлан хамгаалах үзэл баримтлалыг шинэчлэх том ажил хүлээгдэж байгаа. Үүнтэй холбоотой салбар хуулиудын багцад  томоохон өөрчлөлт орно гэлээ.

Ийнхүү тун удахгүй сүүдрийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа орох нь тодорхой болсон. Гэхдээ яг хэднээс гэдэг нь тодорхойгүй байна.