УИХ дахь МАН-ын бүлэг шаардлагаа албан ёсоор хүргүүлжээ.
2013.08.16

МАН-ын бүлэг шаардлагаа хүргүүлжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хурлаа хийж, өнгөрсөн даваа гаригт нийгэм эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг давах талаар саналаа солилцон, эрх баригч намд шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ыг энэ сардаа багтаан яаралтай хуралдуулах шаардлагаа албан ёсоор УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Эрх баригч намаас ямар нэгэн хариу мэдэгдсэн эсэх талаар тодрууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт:

Ер нь бол хариу өгөөгүй. УИХ-ын даргад албан бичгээ албан ёсоор хүргүүлсэн. Анхааралтай судалж байгаа байх. Бид бүгд асуудалд хариуцлагатай хандаж, эрхээ эдэлдгийн нэгэн адил үүргээ биелүүлдэг байх ёстой.

Асуудалд хариуцлагатай хандаж, эрхээ эдэлдгийн нэгэн адил үүргээ биелүүлдэг байх ёстой.

Тиймд тал талдаа, хариуцлагатай, хүлээцтэй байж, ард иргэдийнхээ өмнө үүрэг хүлээсэн шүү гэдгээ ойлгож, асуудалд хандмаар байна гэлээ.

УИХ дахь МАН-ын хурлаас сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт, валютын нөөц багассан гэдэг дүнэлтэд хүрчээ.

Тиймд намчирхаж талцалгүй, нийгэмд хүндрэл учруулж болзошгүйд хүрээд байгаа инфляцийг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого шийдвэр хэрэгтэй байгааг хэлэлцэн хамтран даван туулахад бэлэн байгаагаа шаардлагадаа дурдсан байна.