“Шинэчлэлийн өр­гөө” гэр
2013.08.16

МАН-ын шинэчлэгчид орон нутагт ажиллана

МАН-ын шинэчлэлийн хорооныхон МАН-ын 27 дугаар их хурал хүртэл 21 аймаг, орон нутаг, нийслэлийн дүүрэг,  хороо  бүрт  ажиллахаар болжээ.

Шинэчлэлийн ажил энэ сарын 16-аас эхлэх бөгөөд “Намаа аваръя, төрөө эрүүл­жүүлье, нийгмээ хөг­жүүлье” улс төрийн илтгэл, хэлэл­цүүлэг зөвлөгөөнийг Хөвсгөл аймагт зохион байгуулахаар болжээ.

Тус хорооныхон 21 аймагт “Шинэчлэлийн өр­гөө” гэрийг барьж, санал авах аж. Одоогоор Тусгаар тогтнолын гадна байрлах “Шинэч­лэлийн өргөө”-нд 3800 гаруй иргэн биечлэн саналаа илэр­хийлсэн бөгөөд 2100 гаруй  иргэн шинэчлэлд нэгдэхээр бүртгүүлжээ.