МАН-ын дүрмийн ажлын хэсэг хуралдлаа
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.08.20

МАН-ын дүрмийн ажлын хэсэг хуралдлаа

МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр болж, цаашид хийх ажлын чиг­лэл, төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа бөгөөд орон нутаг, дүүр­гийн төлөөлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл, төрийн бус байгуулла­гуу­дын төлөөллүүд тус тус оролц­жээ. 

МАН-ын Их хурал аравдугаар сарын 27-ны өдөр болно. Энэ хуралдаанаас өм­нө намын дүрэмд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй.

Намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа, намын удирдлагыг сонгох, шинэчлэлийг тусгахыг МАН-ын Шинэчлэлийн хороо­ноос шаардаж байгаа юм.