О.Содбилэг: Гадаадын хөрөнгө оруулалт гэж туйлширч болохгүй
Өчигдөр хуралдсан байнгын хорооны хурлаар алт олборлох лицензтэй компаниудад нөхөн олговор олгох болон хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм. Харин гишүүд энэ талаар юу хэлэв.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
"Бид өнөөдөр зөвхөн хуулиндаа өөрчлөлт оруулчихаад манайд ирж хөрөнгө оруулаарай гэвэл хэн ч ирэхгүй. Бид гаднаас ирж байгаа хүмүүст ч мөн амьдрах таатай нөхцөл, бизнесийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.
Өөрсдийн хүмүүсээ татвараар дарамталж гадны хүмүүсийг чөлөөлдөг байж болохгүй.
Тэгэхгүй бол манай оронтой зэрэгцээд хөрөнгө оруулалт хайж байгаа өчнөөн орон байгаа шүү дээ. Нөгөө талаасаа зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт гээд туйлширч болохгүй. Энд монголдоо үйл ажиллагаа явуулдаг бизнесмэнүүдийг ч дэмжих хэрэгтэй.
Өөрсдийн хүмүүсээ татвараар дарамталж гадны хүмүүсийг чөлөөлдөг байж болохгүй. Тиймээс адил тэгш байж тэдэнд ч мөн хөрөнгө оруулалтаа хөнгөлөлтөд орох нөхцөл хүртэл сайжруулах арга замыг нээх хэрэгтэй” гэв.