Н.Алгаа: Хууль хүлээлт үүсгэлээ
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.09.10

Н.Алгаа: Хууль хүлээлт үүсгэлээ

Хөрөнгө оруулалтын хуулийн талаар хэн юу хэлэв?

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхлэх гэж байна. Энэ үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж батална гэсэн мэдээ байна.

Хуулийн төслийн талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагийн байр суурийг сонирхлоо.

-Өнгөрсөн жилээс эхлээд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнд дотоодын хүчин зүйлийн нөлөө 70, дэлхийн эдийн засгийн нөлөө 30 хувь байсан.

Энэ хууль нэг мөр болвол эрх зүйн таатай орчин бүрдэнэ.

Дэлхийн уул уурхайн салбар сайн биш байгаа ч Монголд сүүлийн хоёр жил хөрөнгө оруулалтыг үргээх үйл явдлууд өрнөлөө.

Тиймээс энэ хууль нэг мөр болвол эрх зүйн хувьд таатай орчин бүрдэнэ. Учир нь энэ олон хуулийн өөрчлөлт болон олон лицензийг цуцалснаас болоод гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсгээд байна.

Удахгүй гарах гэж буй хуулийн нэмэлт өөрчлөлт энэ асуудлыг шийдэх байх гэж бодож байна.