Энэ онд нийт 331 төсөл арга хэмжээ зохион байгуулж ажиллана
Худалдан авах ажиллагааны газар
2013.09.05

Энэ онд нийт 331 төсөл арга хэмжээ зохион байгуулж ажиллана

Худалдан авах ажиллагааны газар нь 2013-2014 онд нийт 331 төсөл арга хэмжээ зохион байгуулж ажиллах ба энэ нь 588 багц ажил болж задарсан байгаа бөгөөд доорх графикт дэлгэрэнгүй танилцууллаа.

8-р сарын байдлаар нийт 331 төсөл арга хэмжээний 588 багц ажлаас 520 ажил буюу 88,1 хувь нь хэрэгжүүлсэн болон биелэгдэх шатандаа, 59 нь зураг төсөв ирүүлээгүй болон дутуу ирүүлсэн ажлууд байна.

2013 оны 8-р сарын 31-ны байдлаар

Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зураг төсөв,  ажлын даалгавар болон техникийн тодорхойлолт ирүүлээгүй байгаа ажлын жагсаалтыг яам, агентлагаар нь гаргаж хүргүүлээд байна.

Мөн өнгөрсөн 8-р сарын байдлаар “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн ажлын ачааллыг танилцуулахад 57 тендерийн нээлт /100 гаруй ААНБ оролцсон/, 91 үнэлгээний хорооны хурал, 89 мэдэгдэл тодруулгыг хүлээлцэж, цахим тендер болон тендерийн талаар утсаар 1000 гаруй дуудлага авч зөвлөгөө өгч, ажил, бараа, зөвлөх үйлчилгээний 158 тендерийн баримт бичиг худалдсан ба байгууллагад 69 ширхэг албан бичиг бүртгэж авч бичиг хэрэгт бүртгүүлсэн байна