Дуудлага худалдаанд нэг ч санал ирээгүй учир дахин явуулхаар болов
Нийслэлийн найман байгууламжийг худалдах дуудлага худалдаа өчигдөр болсон байна. Энэхүү дуудлага худалдааг явуулах шийдвэрийг нийслэлийн Өмч хувьчлалын комиссоос гаргажээ. Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн гэр цэцэрлэгийн барилга, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Захирагчийн Ажлын Албаны хуучин байр, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Баянхошууны цагдаагийн хуучин байр, Багануур дүүргийн хоёрдугаар хорооны 132 дугаар цэцэрлэгийн хуучин байр, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 2,3 дугаар байрны хүлэмж, Багануурдүүргийн "Багануур ус" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын харьяа хлор, уурын зуухны барилгуудыг дуудлага худалдаанд оруулсан боловч нэг ч санал ирээгүй байна. Тиймээс Өмч хувьчлалын журмын дагуу дуудлага худалдааг энэ оны 12 дугаар сарын гуравны өдөр дахин зохион байгуу-лахаар болсон байна.