Худалдан авах ажиллагааны газрын ажилын тайлан
2013.09.03

Худалдан авах ажиллагааны 88 хувийн гүйцэтгэгч шалгарчээ

Цахим тендер шударга үнэн явж байгаа эсэхийг хөндлөнгийн ажиглагчид хүлээдэг. Өөрөөр хэлбэл тухайн салбарын мэргэжилтэн, төрийн бус байгууллагын гишүүд тендерийн хорооны бүрэлдэхүүнд багтдаг болсон.

Энэ бол шинэ зохицуулалт учир олон гомдол саналыг үгүй болгох шалтгаан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин өмнө нь асуудал болж гарч ирдэг байсан хамгийн хямд үнийг санал болгосон нь тендерт ялдаг тогтолцоо шинэ хуулийн зохицуулалтаар өөрчлөгджээ.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

Тендерт оролцож байгаа аж ахуй нэгж материалаа орууллаа гэхэд систем өөрөө хүн уншигдахгүй хэлбэрт шилжүүлээд тендер нээх үед өөрсдийн хувийн нууцлалын кодоор орж унших боломжтой. Тиймээс ямар ч эргэлзээ байхгүй.

Дурын аж ахуй нэгж дурын тендерт нээлттэй оролцох боломжтой болсон. Тендерт нэгдүгээр чадавх, техник, чанарын шаардлага,  хамгийн сүүлд нь санхүүгийн чадавхийг харж байгаа. Аж ахуй нэгж байгууллага хэн ч тендерт орох боломжтой.  

Ирэх жилээс төрийн худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхэд болохгүй гэх газаргүй гэж мэргэжилтнүүд онцолж байна. учир нь энэ жилийн турш аж ахуй нэгжүүдэд долоо хоног бүр цахим худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох сургалтыг үнэ төлбөргүй явуулсан.

Өнөөдрийн байдлаар 2013 оны төрийн худалдан авах ажиллагаанд 880 орчим тэрбум төгрөгийн ажил эзэддээ очиж, 450 орчим тэрбум төгрөгийн ажил гэрээ хийх шатандаа явж байгаа юм байна.