Ганцхан шөнийн дотор 70 тэрбумын тендерийг шууд гэрээгээр олгожээ
Эрчим хүчний тендерт барилгын компанийг шалгаруулж, салхин сэнс шахах бизнесийг нь дэмжжээ
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн ЭБЭХ-ний сайдад тавьсан хоёр асуултын хариуг хэлэлцлээ. Эхний асуулт нь Газрын тоосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2009 оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг хугацаандаа биелээгүйн шалтгааныг тодруулахад чиглэжээ.
Газрын тосны талаар төрөөс баримталж буй бодлого, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д хэзээ өргөн барих, газрын тосны салбарт хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн хуваах гэрээ нь одоо мөрдөж байгаа хууль тогтоомжид хэр нийцэж байгааг тодруулахыг хүссэн П.Алтангэрэл гишүүний асуултад ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хариулт өгөв.
1991 онд баталсан Газрын тосны тухай хууль 2000 оноос хойш баталсан болон шинэчлэн найруулсан хууль, тогтоомжуудтай зөрчилдөх болсон байна. Тиймээс ЭБЭХ-ний сайдын тушаалаар Газрын тосны тухай хуулийн шинэчлэн найруулгыг бэлэн болгоод байгаа бөгөөд УИХ-ын намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолтын уйл ажиллагааг бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явуулж байгаа. Энэ гэрээний дагуу Засгийн газартногдохашиг40 хувиас эхэлж, олборлолтын хэмжээ нэмэгдэх тутам 60 хувь хүртэл өсдөг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 26 талбайд 25 бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан болон байгуулах шатанд яваа аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн 37хувь нь үндэсний компани, 37 хувь нь БНХАУ-ын компани, үлдсэн 26 хувь нь Канад, Швейцарийн хөрөнгө оруулалттай компани байгаа гэдгийг газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хэллээ. Газрын тосны нөөцийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд Тамсагийн сав газарт тооцоогоор 1.5 тэрбум баррель нефтийн нөөц бий гэж үзжээ.
Асуултын хариуг сонссонтой холбогдуулан ЭБЭХ-ний сайд болон Газрын тосны газрын удирдлагуудаас гишүүд зарим зүйлийг тодруулав. С.Бямбацогт гишүүн тухайн компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсын төсөвт хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлж байгаад хяналт тавих талаар хангалтгүй байгааг шүүмжилсэн. Тэрээр газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа "Дачин Тамсаг Монгол" зэрэг компаниудад ажиллаж буй монгол ажилчдын тоо цөөн байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. ЭБЭХ-ний сайдад асуулт тавьсны хувьд П.Алтангэрэл гишүүн байр сууриа илэрхийлж хэлсэн үгэндээ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн сумын төсөвт, 20 хувийг аймгийн төсөвт улдээдэг тогтолцоог Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад суулгах хэрэгтэйг онцлов. Тэрээр Монгол Улсын төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогыг тодорхой болгох, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай батлах, бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг эргэж харах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн юм. Газрын тос боловсруулах том үйлдвэр барихад ихээхэн хөрөнгө шаардах тул тухайн орон нутгийн хэрэгцээг хангах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь оновчтой гэдгийг П.Алтангэрэл гишүүн онцолж байна.
Эрхэм гишүүний зүгээс ЭБЭХ-ний сайдад тавьсан хоёр дахь асуулт нь тэрбум төгрөгийн өртгөөр боссон ч огт ажиллаагүй нар, салхины цахилгаан станцын тухай байв. "Баян констракшн "ХХКДорнод аймгийн Матад суманд нар, салхины эх үүсвэр бүхий сэргээгдэх эрчим хүчний станц барихаар хоёр жил гаруйн вмнө ЭБЭХЯ-тай шууд гэрээ байгуулж нийт хөрөнгө оруулалтынхаа 90 гаруй хувийг авчээ. Гэвч сэргээгдэх эрчим хүчний станцаа улсын комисст хүлээлгэж өгөлгүй өнөөг хүрчээ. Ашиглалтад орохоосоо өмнө сэнснүүд нь хугарч унасан, 24 метр/секундээс дээш хурдтай ширүүн салхинд л ажиллах тохируулгатай салхин сэнснүүдийг "Баян констракшн" Дорнодын Матадаас гадна Баяьчонгор аймгийн Шинэ жинст, Баянцагаан, Баян-Өндөр сумдад бас "шахжээ". ЭБЭХ-ний сайд "Баян констракшн" ХХК-ийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж сэргээгдэх эрчим хүчний үүсгүүруудийг хэвийн ажиллагаанд оруулах талаар хугацаатай үурэг даалгавар өгч, эрчим хучний тендерт оролцох эрхийг нь хоёр жилээр хасах арга хэмжээ аваад ч тусыг олохгуй байгаа гэнэ. Тиймээс 2010 он гармагц уг комланийг шүүхэд өгч, улсыг хохиролгүй болгуулна гэдгээ Д.Зоригт сайд мэдэгдэв.
Ж.БАТСУУРЬ: -Дорноговь аймгийн хоёр суманд мөн ийм нар, салхины
үүсгүүр тавьсан ч байнга шуурга шуурч байвал ажиллахаас өөр аргагүй. Тиймээс иргэдийн хэрэглээ болж чадахгүй байгаагаас хэдэн жил дамжсан хэрүүл зарга үүссэн. Өөр олон аймагт ийм байдал үүссэн гэсэн. Үүнд буруутай компани, албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцож байна вэ?
Д.ЗОРИГТ /ЭБЭХ-ний сайд/:
-УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан 2006 онд Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж шууд гэрээ байгуулах боломж бүрдүүлсэн. Энэ айхтар заалтаас болж эрчим хүчний тендерүүдийг энэ салбарын ажлыг огт мэддэггүй компаниудад өгсөн. "Баян констракшн" гэхэд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, барилгын компани. Шууд гэрээгээр арав гаруй суманд тавьсан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр, станцын нэг хоёроос бусад нь ажиллахгүй байгаа. Энэ ажлыг хугацааг хоёр удаа сунгасан. Одоо дахиж сунгахгүй. 2010 он гаргаад бүгдийг нь шүүхэд өгнө. Энэ бол төрийн байгууллага хариуцлагагүй байгаагийн хамгийн тод жишээ. Тухайн үед ийм хариуцлагагүй байдлаар шууд гэрээ байгуулсан буруутан нь хэн гэдэг хүн, ямар албан тушаалтан байсныг тодруулна.
А.ТЛЕЙХАН:
-Энэ компанийн хариуцлагагүй уйл ажиллагаанаас болж сэргээгдэх эрчим хуч хэрэггүй, бүтэхгүй зүйл шиг ойлгогдох боллоо. 2006 онд Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж шууд тендер зарлах болсноор ЭБЭХЯ нэг шөнийн дотор 70 тэрбум төгрөгийн тендер зарлаж байсан. "Баян констракшн" зэрэг компаниудтай шууд тендерээр гэрээ байгуупсан ч түүнийг хянасан комисс байх ёстой. Яамны Төрийн нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурж баталгаажуулсан байж таарна. Одоо энэ компапиудтай шүүхдээд төр ялах магадлал бага шуу дээ.
Т.ЦЭРЭНПҮРЭВ /ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга/:
-Би тэр уед ТЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ийм шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа.
П.АЛТАНГЭРЭЛ:
-Энэ асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг томилон ажиллуулах нь зөв байх. Нэг шөнийн дотор 70 тэрбум төгрөгийн тендерийг шууд гэрээгээр өгч байхад хяналт тавих ёстой байгууллагууд юу хийж байсан юм бэ. Төсвийн мөнгийг ингэж үрэн таран хийж байхад Сангийн яам түүнд хориг тавьж, төслийн ажлыг зогсоож ч болох байсан шүү дээ.
Ийнхүү хоёр жилийн өмнө Тендерийн хуульд оруулсан өөрчлөлт ашиг хонжоо хайсан компаниудад төсвийн мөнгийг зүгээр шахам халааслах боломж олгожээ. Шууд тендер зарлан сэргээгдэх эрчим хүчний станц барих эрх олгохдоо гүйцэтгэлийг нь харгалзалгүй төсвийн мөнгийг хувийн компаниудад шилжүүлсэн байна. Тэгсэн атлаа тэднээс барьцаа үеийн ТЭХЯ болон холбогдох байгууллагынхны хариуцлагагүйнх гэдгийг байнгын хорооны гишүүд шүүмжлэв. "Баян констракшн" ХХК л гэхэд дөрвөн суманд сэргээгдэх эрчим хүчний станц барихаар шууд тендерээр гэрээ байгуулж зардлынхаа 90 гаруй хувь болох 800 гаруй сая төгрөгийг авчээ. Гэрээт ажлаа гүйцэтгээгүй "Баян констракшн"-аас төрийн 800 ая төгрөгийг гаргуулж авах нь зөв. Гэхдээ тэр мөнгийг гаргуулахыг хулээлгүй Матад сумыг цахилгаан эрчим хүчээр хангах асуудлыг 2011 оноос өмнө шийдэх хэрэгтэй гэдгийг П.Алтангэрэл гишүүн ЭБЭХ-ний сайдад анхааруулав. Д.Зоригт сайд Дорнод аймгийн төвөөс Тамсаг хүртэл 200 километр газарт цахилгааны шугамыг хувийн компанийн хөрөнгөөр татсан. Тэндээс Матад сум руу 70 километр шугам татах хөрөнгийг улсын төсвөөс гаргах болно гэлээ. Сэргээгдэх эрчим хүчний шууд тендерийн асуудлыг нягтлан судлах зорилгоор Эдийн засгийн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулахаар болов.
Г.САНЧИР