Ц.Баярсайхан: Амины орон сууц хөтөлбөрийг боловсруулаад дуусч байна
Барилга хот, байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Барилга хот байгуулалтын салбарыг авснаас хойш ямар ажил хийсэн бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Сайдын ажлыг аваад жил болж байна. Энэ хугацаанд холбогдох мэргэжлийн хүмүүс, барилгын салбарт ажиллагсадтай уулзаж ажилтай нь нарийн танилцлаа. Улаанбаатар хот болон аймгуудад байдаг барилгын материалын үйлдвэр орон сууц барьж байгаа зураг төслийн компаниудтай уулзлаа.
Хоёроос бусад бүх аймгаар орсон доо Бүх аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Ингэж ажиллах хугацаандаа барилгын салбарт ямар хүндрэл бэрхшээл байна. юу хийх хэрэгтэй юм гэдгийг олж харлаа. Энэ салбарт хүндрэлтэй зүйл их байна. Яагаад гэхээр барилгын ажил улирлын хамааралтай учраас үйлдвэрлэлийн хугацаа богино байна. Мөн энэ салбарт импортын хамаарал их байна.
Ажиллах хүч дутагдалтай Тэгээд ч үйлдвэрлэлийн хугацаа богино учраас ажиллах хүч нь тогтвор суурьшилгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй. Барилгын элдэв зөвшөөрөл авах үйл явцад хүнд суртал ихтэй. Тусгай зөвшөөрөл олгох тал дээр авлига яригддаг дутагдал ажиглагдсан.
-Энэ дутагдлуудыг багасгахын тулд яаж ажиллаж байна вэ?
-Бид үүнээс гарахын тулд эхлээд импортын хамаарлаас гарч дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй юм байна Мөн улирлын хамаарлаас гарахын тулд угсармалын үйл ажиллагааг барилгын салбарт нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Төрийн байгууллагуудаас тусгай зөвшөөрөл олгоход тулгардаг хунд суртлыг багасгах ёстой юм байна Энэ хүрээнд барилгын ажил эхлүүлэх. үргэлжлүүлэх тогтолцоог өөрчиллөө.
Барилгын элдэв тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн хяналт олгодог байсан бол одоо тухайн аймаг. нийслэлийн Засаг дарга 30 хоногийн дотор барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог боллоо. Тусгай зөвшөөрлүүдийн ерөнхий нөхцөлүүдийг хөнгөлсөн. Тусгай зөвшөөрөл олгоход оролцдог байсан мэргэшсэн олон инженерийн тоог цөөллөө.
Дээрээс нь шаардлагагүй шаардлагуудыг хассан. Импортын хамаарлаас гарахын тулд барилга материалын хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд зарим үйлдвэрлэлийн импортыг гаалийн албан татвараас чөлөөллөө.
Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжихээр Засгийн газар шийдсэн. Зайлшгүй гаднаас авдаг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг туршлагатай импортлогчдыг дэмжсэн бодлого юм Мөн дотооддоо барилгын материал үйлдвэрлэх чадалтай болох зорилго тавин ажиллаж байна
Өнөө жилийн тухайд гадаадаас авдаг ажилчдын тоо буурсан Дотоодын зах зээлээс арав гаруй мянган хүн ажилд орлоо. Нийгмийн даатгал төлөгчдийн тоо өссөн дүн гарсан. Цаашдаа барилгын ослыг бууруулж. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд сургалтуудыг нэлээд явуулж байна Үүний тулд Цэнхэр карт гэдэг хөтөлбөрийг эхлүүллээ. Ажил олгогч эздийн холбоо төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна
-Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн тухайд дэлгэрэнгүй яриач?
-Бид импортын хамаарлаас гарчихвал орон сууцны үнийг тогтворжуулж болохоор байгаа. Тиймээс Хөтлийн цемент шохойн үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжин ажиллаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийн шинэчлэлийг дэмжиж байна Өнөөдрийн байдлаар барилгын материалын эргэлтийн хөрөнгийн зээлийг 60 гаруй компанид нийтдээ 140 гаруй тэрбум төгрөг олгоод байна.
2013 онд нийт 50 гаруй бетон зуурмагийн үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна.
Энд бетон зуурмаг, элс хайрганы карьер. төмөрлөгийн үйлдвэр, цемент шохой, нийтийн аж ахуйн барилгын компани, дайрганы үйлдвэр, арматурын үйлдвэрүүд хамрагдсан. Бид цаашдаа цементийн хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт тавьж байна. 2013 онд нийт 50 гаруй бетон зуурмагийн үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Төмөр эдлэлийн дөрвөн үйлдвэр ашиглалтад орлоо.
Одоо энэ зээлийг авахаар асуудлаа тавьчихсан 60 гаруй үйлдвэр байна. Үүнийг шийдээд өгвөл бид импортын ха- маарлаас бүрэн гарна. Түүнчлэн тоосгоны үйлдвэрлэл импортын хамаарлаас бүрэн гарчихлаа гэхэд болно. Цэвэр усны хоолойг импортоор авах шаардлагагүй болж байна. Цонхны үйлдвэрлэл ч дотооддоо бүрэн хөгжсөн байна.
Ингээд үзэхээр‘барилгын ажилд шаардлагатай 15 бүтээгдэхүүнийг бид дотооддоо бэлтгэн нийлүүлэх боломж хангагдаж байна гэсэн үг. Цаашлаад дулаалгын болоод бусад материалыг ч дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Эргэлтийн хөрөнгийн зээл олгох хөтөлбөр гурван жил үргэлжлэх учраас бусад компаниуд ч авах боломжтой.
-Орон нутагт барилгын салбарыг дэмжих чиглэлд юу хийж байна вэ?
-Орон нутаг бүтээн байгуулалт их өрнөж байна. Бүх аймаг орон сууц барьж байна. Аймаг болгонд 1000 орон сууц барих хэсэгчилсэн төлөвлөгөөг бид гаргаж байгаа. Мэдээж шугам сүлжээг нь тавьж өгнө.
Үүнээс гадна Чингэс бондоос санхүүжүүлж байгаа нэг хөтөлбөр бий. Хуучин байсан байшин үйлдвэрлэлийн комбинатыг сэргээх асуудал юм. Энэ нь "Эрэл" компанид харьяалагдаж байгаа. Одоо тоног төхөөрөмж нь ороод ирвэл бусад бүх зүйл нь бэлэн байна Уг үйлдвэрийг ирэх жил ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй явж байна.
Үйлдвэр ажиллаад эхэлбэл бид жилдээ 5000 орон сууц үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ комбинатыг байгуулах нийт хөрөнгийн 30 хувь нь 14 сая ам.долларыг Чингэс бондоос олгож байгаа. Үлдсэн санхүүжилтээ Эрэл компани өөрөө босгох юм.
Энэ жил бид гаднаас 100 мянган тонн арматур авахаар байгаа. Хөтлийн Сая тонн цемент импортоор авна. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд Монголбанктай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд 56 компани 129 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.
Үр дүнд нь тонн цементийн үнэ 132- 140 мянга, арматурын үнэ сая 120-оос сая 140 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Түүнчлэн орон сууцны барилгын компаниудыг дэмжсэн зээлийг Монголбанкнаас олгож байгаа. Одоогийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийг олгоод байна.
-Барилгын материалын эргэлтийн хөрөнгийн зээлийг ямар шалгуураар, ямар дамжлагаар олгож байгаа юм бэ?
-Материалын үйлдвэрүүд зээл авах саналаа эхлээд яаманд өгнө. Зээл хүсэгч компани нь барилгын материалын үйлдвэрлэлийг тогтвортой явуулдаг өөрийн гэсэн бааз суурьтай, бүтээгдэхүүн нь эрэлт хэрэгцээтэй байх ёстой. Импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг бол сүүлийн гурван жил тасралтгүй арматур, цемент импортоор оруулж ирсэн туршлагатай байх ёстой.
Тухайлбал, Гурвалжингийн гүүрэн дээр цемент оруулж ирдэг 40 гаруй компани бий. Тэд нийлж холбоо байгуулаад зээл авах саналаа өгч болох жишээтэй. Манай яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ахдуулсан ажлын хэсэг гарчихсан байгаа.
Ажлын хэсэг тухайн компанийн саналыг авч хэлэлцээд хөтөлбөрт хамруулж болох юм байна гэдэг шийдвэрийг гаргана. Ингээд банкинд бичиг хийж өгнө. Арилжааны банк тухайн компаниа өөрийн шалгуураар судлаад зээл олгохоор шийдвэл яамны ажлын хэсэгт эргээд хариу өгнө.
Энэ хариуг Монголбанк руу явуулна. Монголбанк энэ зээлийг хянаад болно гэж үзвэл зөвшөөрлөө тухайн арилжааны банкинд өгнө. Зээл авахаар шалгарсан компани манай яам болон Шударга өрсөлдөөний газартай гэрээ байгуулна. Үнээ мөрдөхгүй, бүтээгдэхүүнээ хугацаанд нь оруулж ирэхгүй бол зээл нь зогсох хатуу нөхцөлтэй зээл юм.
-“Эрэл” компанийн хариуцан байгуулж бай- гаа үйлдвэр ямар зориулалттай юм бэ?
-Улаанбаатар хотын угсармал барилгын 80 хувийг хуучнаар барилга угсралтын комбинат хийсэн байдаг. гэвч 1990 онд хувьчлагдаад “Эрэл” компанид харьяалагдсан. Энэ үйлдвэрийг сэргээх гэж байгаа юм. Энэ нь орон сууцны хийцийг хийж, газар дээр нь угсрахад бэлэн болгодог үйлдвэр гэсэн үг. тэгэхээр орон сууцыг өвөл зун гэлтгүй барих боломжтой болох юм.
Гадна талын өнгөлгөө шавардлагаа ч хийх шаардлагагүй. Зарим тохиолдолд хаалга цонхтой нь хамт хийгээд угсарчихдаг болно гэсэн үг. үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Германаас авч байгаа. харин одоо угсармал барилга барих мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх тал дээр анхаарч байна.
-Орон сууцны компаниуд барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс их дэмжиж байгаа юм байна. Гэтэл эд яагаад орон сууцныхаа үнийг өсгөөд байна бэ? Найман хувийн зээлээс болсон гэж ярих нь ч бий?
Барилгын компаниудын авдаг тусгай зөвшөөрлийн хүнд суртлыг багасгаж нөхцөлүүдийг нь хөнгөлж өглөө. Энэ салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлж барилгын материалын үнийг тогтворжуулах тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. дэд бүтцийг нь төрөөс байгуулж өгье.
Томоохон орон сууцны хороолол баривал цэцэрлэг сургууль, эмнэлгийг нь улсаас барьж өгье.
Томоохон орон сууцны хороолол баривал цэцэрлэг сургууль, эмнэлгийг нь улсаас барьж өгье. Энэ бүхэн бол та нар орон сууцны үнээ зохистой байлгаарай гэдэг дохиог л төрөөс өгч байна юм. Хэрэв энэ бүхнийг хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийвэл орон сууцны үнэ бүр дийлдэхгүй шүү дээ.
Орон сууцны үнийн хувьд бид судалгаа хийсэн, Янз бүр байна. 160 гаруй компанид судалгаа хийхэд арав гаруй нь үнээ өсгөсөн байна лээ. Орон сууцны үнэ 100 хувь найман хувийн зээлээс болж нэмэгдсэн гэж үзэхгүй байгаа.
Тодорхой хэмжээний нөлөө бий байх. Эрэлт талыг дэмжсэн бодлогыг дагаад нийлүүлэлт тал дээр ямагт үнэ өсдөг нь жам ёсных шүү дээ. Нийлүүлэлтээ шийдээгүй байж найман хувийн хүүтэй зээл гаргалаа гэдэг шүүмжлэл бий.
Гэхдээ нийлүүлэлтээ 100 хувь шийдчихээд эрэлт бий болгоно гэвэл хэзээ ч бүтэхгүй. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг хангах нь чухал. Бид сайн судалж, тооцоолсны үндсэн дээр найман хувийн зээлийг гаргасан.
Манай тооцоогоор Улаанбаатар болон бусад аймагт нийтдээ 60 гаруй мянган орон сууц баригдах бололцоотой байгаа. 2013-2014 онд 33 мянган орон сууц ашиглалтад орно. Энэ тоог дахиад нарийвчлан үзэж байгаа.
Газрын зөвшөөрөлгүйгээр эхэлсэн барилга гэж нэг хэсэг шуугисан. Үүнээс болоод барилгын компаниуд хүлээлтийн байдалд орж, ажил нь зогсонги байсан. Харин найман хувийн хүүтэй зээл гарч, орон сууцны дэд бүтэц, шугам сүлжээг төрөөс байгуулж өгөх болсон учраас барилгын компаниудын ажил идэвхжиж байна.
-Тэгэхээр орон сууцны үнэ буурах нь тодорхой юм байна. Тийм үү?
-Тийм. Өнөөдөр үндэсний барилгын компаниуд хамтраад Буянт-Ухаад 1700 айлын орон сууцны хороолол барьж байгаа. Өнөө жил гэхэд 700 гаруй айлынх нь орон сууц ашиглалтад орно. Бид сая дэд бүтэц, цэвэр ус, дулааны шугамын шилжилтийн асуудлыг нь шийдэж өгчихсөн. Тус хорооллын байрын үнэ метр квадрат нь нэг сая 100 мянга орчим байна.
Мөн Баянголын аманд 5000 айлын орон сууц баригдаж байна. Үүнээс 580 айлын орон сууц нь өнөө жил ашиглалтад орно. Тус байрны үнэ бол сая,200 мянга байх болов уу. Дээрээс нь долоо, 14 дүгээр хороололд баригдаж байгаа орон сууцнуудын үнэ сая 200 мянгаас сая 300 мянган төгрөгийн хооронд байна.
Мөн Төрийн орон сууцны корпорацийг бид байгууллаа. Энэ бол төрийн өмчийн газар дээр орон сууц барьж, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх газар байгаа юм.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт дуусч байгаа гэдэг яриа гараад байна. Дуусахаас нь өмнө зээлээ авъя гэсэн эрэлт нь нэмэгдээд үнэ өсгөөд байна уу гэсэн зүйл ажиглагдаад байгаа юм?
- Бид найман хувийн хүүтэй зээлийг гаргахдаа өмнө нь өндөр хүүтэй орон сууцны зээл авсан хүмүүсийг найман хувь руу шилжүүлье гэсэн. Өндөр хүүтэй орон сууцны зээлийг 2003 оноос эхэлж, 23 мянган иргэн авсан байдаг. Үүний 14 мянга нь найман хувь руу шилжсэн байна. Харин найман хувийн хүүтэй зээлийг шинээр 4543 хүн авчээ. Энэ бол ганцхан сарын доторх үзүүлэлт шүү.
Цаашдаа шинэ орон сууц баригдаж байгаа тохиолдолд зээлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдана. Орон сууц- ныхаа үнийг нэмэх зорилгоор ч юм уу янз бүрийн байдлаар зээлийн санхүүжилт дуусч байгаа гэсэн яриа гаргаж байгаа тал бий байх. Бид ч мэдэгдэл гаргасан. Энэ бол Монголбанктай хамтарч хэрэгжүүлж байгаа том хөтөлбөрийн нэг учраас цаашдаа тасралтгүй үргэлжилнэ.
Бид энэ зээлийг хоёр дахь зах зээл дээр гаргана. Гадна, дотны хөрөнгө оруулагчид хоёр дахь зэх зээл дээр оролцох боломж бүрдэж байгаа. Ингэснээр найман хувийн зээл мөнхийн хөдөлгүүр болж үргэлжилнэ. Ес, аравдугаар сард багтаад зорилтот бүлэгт зориулсан хөтөлбөрийг найман хувийн зээлийн журамд нэмж оруулахаар ажиллаж байна.
Урьдчилгаа төлбөрөө төлөх боломжгүй залуу гэр бүлийн орон сууцны зээлийн урьдчилгааны төлбөр дээр төр тодорхой хэмжээний баталгаа гаргах арга хэмжээ авч болно гэх мэтийн арга механизмыг боловсронгуй болгож байна.
Манай монголчууд нэг зүйл гаргаад ирэхээр түүнийг заавал муу болгох гэж дайраад байдгийг нь ойлгодоггүй юм. Эхлээд гаргасан хөтөлбөрөө улам төгөлдөржүүлээд явбал мөнх үргэлжилнэ шүү дээ. Тэгвэл иргэдэд ч хэрэгтэй. Улс орны эдийн засагт ч хэрэгтэй.
-Залуу гэр бүл, ахмадуудад зориулсан ямар хөтөлбөр нэмж оруулах юм бэ?
-Түрээсийн орон сууц байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр юм. Түрээсийн орон сууцны санхүүжилтийг шийдээд удахгүй зарлана. 2013-2014 онд нийт 1300 түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах ёстой.
Түрүү жилийн төсөвт сууснаар нийслэл хотод 400 гаруй түрээсийн орон сууц баригдаж байгаа. Сая ахмадын орон сууцны хөтөлбөрийг гаргалаа. Мөн амины орон сууц хөтөлбөрийг бид боловсруулж байна. Иргэн бүр өөрийн өмчлөлийн 0.07 га газар дээрээ зээл аваад орон сууц барих боломж бүрдэнэ гэсэн үг.
Энэ хөтөлбөрийг Ерөнхийлөгч их дэмжиж байгаа. Хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр ямар материалаар, ямар орон сууц барих вэ гэдэг загварыг нь гаргаад иргэдэд санал болгоно. Уг хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэрийг хайж байна.
-Амины орон сууц хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх юм бэ?
-Хөтөлбөрийг боловсруулаад үндсэндээ дуусч байна. Төрийн орон сууцны корпорацид 100 сая ам.долларыг олгох шийдвэр Зас- гийн газраас гаргасан. Үүний 50 саяыг нь хөдөө орон нутагт орон сууц барихад зориулна.
Үлдсэн 50-ыг нь Улаанбаатар хотод зориулна. Энэ мөнгөнөөс Амины орон сууц- ны хөтөлбөрийн санхүүжилтийг шийдэх боломжтой. Амины орон сууцны хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжиж эхэлсэн гэж хэлэхэд болно шүү дээ.
Тэнд иргэдийн 0.05 га газарт инженерийн шугам татаж өгч байна. Иргэд нь зээл аваад байшингаа барих боломж бүрдэж байгаа. Амины орон сууц хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл ийм л зарчмаар явна гэсэн үг.