Н.Алтанхуяг “Буянт-Ухаа” барилгын ажилтай танилцана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.08.06

Н.Алтанхуяг “Буянт-Ухаа” барилгын ажилтай танилцана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буянт-Ухаа хорооллын барилгын ажлын явцтай өнөөдөр 11:40 цагт танилцана.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа I” хорооллын барилгын ажил энэ оны дөрвөн сард эхэлсэн билээ.

Уг хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгуулж байна. Захиалагч нь Орон сууц санхүүжилтийн корпорац юм.

“Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдана. Эхний 500 айл энэ намар орон сууцандаа орох боломжтой гэж гүйцэтгэгч компаниуд хэлсэн. Энэ ажлын явцтай танилцах юм.