![“Нарантуул” худалдааны төв ажиллаж байна](http://enkhamgalan.mn/media/news/original/2013-08-26/43.jpg)
“Нарантуул” худалдааны төв
2013.08.26
“Нарантуул” худалдааны төв ажиллаж байна
“Нарантуул” худалдааны төв өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэллээ.
Нийслэлийн онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нарантуул” худалдааны төвд өнгөрөгч баасан гаригт гарсан галын шалтгааныг тодруулах ажлын хэсэгтэй уулзаад, гал гарсан хүнсний захыг хашаагаар тусгаарласны дараа буюу наймдугаар сарын 26-ны даваа гаригаас эхлэн ажиллуулах үүрэг өгсөн.
Гэсэн ч “Нарантуул” олон улсын худалдааны төвийн түрээслэгчид сурагч, оюутнуудын хичээл, сургууль эхлэх дөхсөн энэ үеэр наймаачдын орлогыг хааж байна гэж эсэргүүцсэн юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллаж байна.