Б.Гарамгайбаатар: Гаднаас мөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2013.08.20

Б.Гарамгайбаатар: Гаднаас мөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй байна.

Энэ хүндхэн нөхцөл байдлаас гарах гарцыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ийн тодорхойлж байна. Түүний байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь албан ёсоор шийдэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцэн баталж, гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчилж тайлбарлах ёстой.

Гадаадаас валют орж ирээгүй нөхцөлд Монголбанк нөөцөө барагдуулж болохгүй.

Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Оюутолгойн далд уурхай зогсч буй зэрэг нь Засгийн газрын асуудал. Гэвч тэр ажлаа шаардлагын төвшинд хийж чадаагүй болоод л энэ асуудал үүсчихээд байна.

Иймээс дахиад хэлэлцээрийн ширээнд суух ёстой. Гадаадаас валют орж ирээгүй нөхцөлд Монголбанк нөөцөө барагдуулж болохгүй. Тиймээс валютын нийлүүлэлт тийм сайн зүйл биш. Бид гаднаас мөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой.