Хадгаламжийн даатгалын корпорацийг нээлээ
Хадгаламжийн даатгалын корпорацийн нээлт боллоо.
2013.08.16

Хадгаламжийн даатгалын корпорацийг нээлээ

Хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлан гаргасантай холбоотойгоор “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийг байгуулахаар болоод байсан. Тэгвэл энэ хүрээнд “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Хадгаламжийн даатгалын корпораци нь нь даатгалын хураамжийг төвлөрүүлэн, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох, сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах, банкны эрсдэлийг үнэлж, хянах үйл ажиллагаа явуулах аж.

Даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлөх юм.

Үндэсний хорооны даргаар Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, гишүүдээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба тэргүүтэй мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.