Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Санамж бичигт Хөдөө аж ахуйн Биржийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн дагуу Хөдөө аж ахуйн Бирж ХХК нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг хэрэглэгчид, үйлдвэрлэгчдэд олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжийг бий болгох,
хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд экспортлогчдын зүгээс дотоодын түүхий эдийн зах зээлийн үнэ ханшинд нөлөөлдөг явдлыг багасгах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлуудаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай харилцан хамтран ажиллах боллоо.