МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.08.21

Эрүүл мэндийн салбарт ахисан түвшний шинэчлэл хэрэгтэй

Дэлхийн эрүүл мэндийн захирал айлчлах үеэрээ дотооддоо хагалгаа шинжилгээ хийж байх тал дэр ноцтой хандах хэрэгтэйг сануулсан.

Эрүүл мэндийн яам хийж чадахгүй байгаа гуравдугаар шатлалын эмчилгээг эх орондоо нутагшуулахад гол анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн байна.

Архаг хууч өвчин, хөнгөн зэргийн хагалгааг эрүүл мэндийн байгууллагаар хийлгэдэг. Харин дүүргийн болон улсын эмнэлэг оношийг нь тогтоож чадахгүй, оношилгооны дагуу эмчилгээ хийж чадахгүй, тухайн өвчтөн эмчилгээгүй болсон тохиолдолд аль ч шатны эмнэлэг хүлээн авдаггүй тохиолдол гардаг.

Тиймээс эрүүл мэндийн салбарт ахисан түвшний шинэчлэл хэрэгтэй байгааг албаны хүмүүс онцолж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Улсын төсөвт эзлэх эрүүл мэндийн зардал 2000 оноос хойш огт өсөөгүй

Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн зүйлийг өөрчилмөөр байгаа юм. Манай гурван шатлалын ангилал бүхий эмнэлэг нь ямар үүрэг гүйцэтгэх бэ гэдэгт асуудалтай байдаг. Анхан шатны эмчилгээ, үйлчилгээ иргэдэд төдийлөн хүрэхгүй байна.

Хоёрдох шатлал үүргээ гүйцэтгэж чадахгүй. Гурав дахь шатлал бараг манайд байхгүйтэй адил болсон. Яагаад гэвэл тусламж үйлчилгээ, чанар шаардлага хангагдахгүй байгаагаас болоод манай иргэд ихэнхдээ бусад улс оронд гурав дахь шатлалын эмчилгээ хийлгэдэг. Бид эрүүл мэндийн салбарт байгаа нөхцөлөө ил тод шүүмжилж шийдвэрлэх арга замыг нь олох хэрэгтэй байна.

Манай улсын хувьд улсын төсөвт эзлэх эрүүл мэндийн зардал 2000 оноос хойш огт өсөөгүй. Хэдийгээр төрийн бодлогоор эрүүл мэндийн салбарыг төр нийгмийн тэргүүлэх салбар болгож хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлсэн ч бусад салбарын бодлоготой уялдахгүй байгаа нь эрсдэлийг дагуулах болсныг салбарын сайд онцолж байна.

Тиймээс хүнд суртал, хээл хахууль хамгийн их нэвчээд байгаа эрүүл мэндийн салбарт бүх нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.