“Хавдрын эсрэг үндэсний аян 2013”
2013.08.16

Хавдрын эсрэг үндэсний аян эхэллээ

Хавдар судлалын үндэсний төвд “Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын гуравдахь жилийн нээлт боллоо.

Уг нээлтийн ажиллагаанд ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, ХСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч О.Баяр, дэд захирал Г.Пүрэвсүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ-ийн дэд захирал Л.Цэрэн-Очир болон албаны хүмүүс оролцов.

“Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ийн хүрээнд энэ жил Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг найман аймагт аян үргэлжлэх юм байна.  Эдгээр найман аймагт хавдрын өвчлөл өндөр байгаа бөгөөд аяны үйл ажиллагааг өөрийн аймагтаа явуулахыг дэмжиж байгаа аж.

Зонхилон тохилдож байгаа хорт хавдар

“Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ыг ХСҮТ, Хаан Банк, МҮОНРТ хамтын ажиллагааны  гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ жилийн аяныг хэрэгжүүлэхийн тулд ХААН банк сангаас 103 сая гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх үзлэг зохион байгуулах, зарим төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт хийх, хорт хавдрын хяналтанд байдаг хүмүүст зөвлөгөө өгөх, эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон ХААН банкны сайн дурын ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх гэнэ.

Энэ жилийн аяны онцлог нь хавдрын мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн баг аймгуудад ажиллаж хорт хавдартай хүмүүст зарим төрлийн мэс заслын тусламж үзүүлэх  юм.