Эмнэлгүүдийн стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэв
Эмнэлэгийн стандарт
2013.08.01

Эмнэлгүүдийн стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэв

Эрүүл мэндийн яамны ажилчдын долоо хоног бүрийн ээлжит шуурхай хурал болов.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа газар, хэлтсийн ажилчдын өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажил болон энэ долоо хоногт анхаарах гол асуудлуудтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.

Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д АНУ, Сингапурын эмч мэргэжилтнүүд ирж, уруул, тагнайн өөрчлөлттэй 24 хүүхдэд мэс засал хийжээ. Энэ ажилд салбарын яамны мэргэжилтнүүд оролцсон байна. Мөн гамшиг ослын үед авах эмнэлгийн тусламж үйлчилгээ, ослын эрсдэлийг бууруулах чиглэлээр БНСУ-ын Ионсей эмнэлгийн профессоруудаас туршлага судалж, цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.

Энэ сард тохиох эмийн зохистой хэрэглээний өдрийг тохиолдуулан хөдөө орон нутгийн иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх үүднээс Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулахаар ажиллаж буйг мэргэжилтнүүд танилцуулав.