ДЭМБ-ын захирал Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
2013.08.13
ДЭМБ-ын захирал Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж байна
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа болоод цаашид хэргэжүүлэх ажлуудын талаар танилцууллаа.
Мөн тэрээр ДЭМБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийгдэж байгааг хэлсэн юм.
Мөн ДЭМБ-ын Ерөнхий захиралДр. Маргарет Чан Монгол Улсад айлчлах хугацаандаа дэд сайдын хамт айлчлалын хөтөлбөрт тусгагдсанаар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэ сарын 12-ны өдөр гурав дахь шатлалын эмнэлэг болох П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвүүдийн үйл ажиллагаатай танилцан санал солилцож зөвөлгөө өглөө.