Л.Энх-Амгалан гишүүн өдөр бүр бухимддаг
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.07.05

Л.Энх-Амгалан гишүүн өдөр бүр бухимддаг

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы ирц бүрдэхгүй байгааг цахим ертөнцөд өдөр бүр зарлаж, хичээлээ тасласан гишүүдийн араас утас цохих нь холгүй суудаг гэнэ. Тэрбээр өглөө бүр твиттертээ “Санал хураах гэхээр л гишүүд нь хаалга саваад гарчих юм” хэмээн нэлээд цухалдангуй жиргэдэг аж. Гишүүдийн орж, гарах асуудалд УИХ-ын даргаас ч илүү нухацтай, санаа тавьж суудаг тэрбээр өчигдөр өглөө мөн л хоосон танхим хараад бухимджээ.  

“Өглөө ирцээ бүртгүүлсэн ч чуулган өндөрлөхөд гишүүд бараг үгүй,  байгаа нь оролцоо идэвх  муутай байх  юм” гэжээ. Санаачлагатай, цаг барих амбицтай Амгаа гишүүний уг жиргээг өдөр бүр уншсан жиргээчид санаа зовнин, гишүүдийг чуулганд тогтмол суулгаж байх талаар санал бодлоо хуваалцаж эхэлжээ. Тодруулбал, хичээлдээ ирдэггүй том толгойтнуудын нэрсийг олонд зарлахаас эхлээд цалингийн 20 хувиар бангадах санал ч олон орж ирсэн  байна.