Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.07.01
Ерөнхий сайдын “байцаалт”
Засгийн газрын хуралдаанд оролцох гэж ирдэг хүмүүс Ерөнхий сайдаас үнхэлцгээ хагартал айдаг гэнэ.
Засгийн газрын хуралдаанд сайд нар л тогтмол суудаг бөгөөд яамны холбогдох мэргэжилтнүүд зарим асуудлыг тодорхой болгох үед хүрэлцэн ирдэг уламжлалтай. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдаанаа даргалахдаа тэдний ам өчгийг авч, ажлыг нь маш сайн тайлбарлуулдаг бөгөөд загнахгүй өнгөрөх нь ховор гэнэ билээ.
Тиймээс яам, агентлагийн дарга, ажилтан, мэргэжилтнүүд Засгийн газрын хуралдаанд оролцохоос үнэхээр айдаг гэсэн. Тэдний зарим нь Засгийн газрын хуралдааныг “Ерөнхий сайдын байцаалт” гэж нэрлэдэг юм билээ.