2013.05.07

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх журам баталлаа

Ардчилсан нам лхагва гаригт буюу маргааш их хурлаа хийж нэр дэвшигчээ зарлана. Өнөөдөр Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэж байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өөрчлөгдсөнтэй холбоотой ардчилсан намаас нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэнэ. Мөн журамын дагуу ерөнхийлөгчид ардчилсан намаас нэр дэвшигчийг  тодруулна. Харин гуравдахь асуудал нь ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Саяхан ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсанаар хуулийн 25.3-д нам нэр дэвшүүлэх асуудлаар хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдүүлэх журамыг тогтоож, мөрдүүлнэ хэмээн заасан.

Улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх гурван заалтыг хөндөхгүйгээр дэлгэрүүлж журам боловсруулсан.

Монгол улсын ерөнхийлөгчид ардчилсан намаас нэр дэвшүүлэх журамыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж танилцууллаа.

 Ардчилсан намаас улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх гурван заалт бүхий журамыг хөндөхгүйгээр дэлгэрүүлж журам боловсруулсан байна. Журамд гурван гишүүн нэр дэвшүүлдэг байсаныг хэвээр үлдээж, үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийг тусгаж байхаар болжээ.

Түүнчлэн нэр дэвшигч мэдлэг боловсрол, туршлага, ур  чадвар, эх орон, ард түмний тусын тулд, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэл, шудрага ёс, хууль дээдлэх ёс, ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх зэрэг заалтыг үндэсний зөвлөлдөх хорооны тогтоолд тусгахаар боллоо.

Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна.