УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.05.07
Хадгаламж зээлийн хоршоодын хохирлын асуудалд нухацтай хандах ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа ч Бүлгийн дэд даргаас мэдээлэл авлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа. Хуулийн төсөл дээр манай гишүүд нэлээн саналаа хэлсэн.
Энэ хадгаламж зээлийн хоршооны хохирол яагаад анх бий болсон, үнэхээр дампуурсан уу зохиомлоор дампууруулсан уу. Үүнд ямар хүмүүс гол үүрэг гүйцэтгэсэн.
Мөн хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг хангалттай барагдуулах хөрөнгө, лиценз байгаа гэж тухайн үед тайлбарлаж байсан бол өнөөдөр яагаад хүрэхээ болив. Хаанаа үрэгдчихэв гэдэг асуудлыг нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа.