Н.Алтанхуяг: Ураныг байгаль орчинд халгүй байдлаар ашиглана
УИХ-ын гишүүн И.Батчимэг, Р.Бурмаа, З.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлогын хэрэгжилтийн галаар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.
Гишүүдийн асуулгын хариуг УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар сонслоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг асуулгын хариуг холбогдох гишүүдэд бичгээр хүргүүлсэн болохыг хуралдааны эхэнд дурдаад бэлтгэсэн хариултаасаа товчхон танилцуулав.
Гишүүдийн тавьсан асуулгын эхнийх нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл байсан. Цөмийн энергийн тухай хууль хэрэгжиж эхлэх үед буюу 2009 оны аравдугаар сарын 12-ны байдлаар 28 аж ахуйн нэгж цацраг идэвхт ашигг малтмалын хайгуулын 161, ашиглалтын гурав, нийт 164 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бол энэ оны аравдугаар сарын 25-ны байдлаар 16. аж ахуйн нэгж хайгуулын 92, ашиглалтын хоёр, нийт 94 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж.
Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нийт 2,348,255.61 га (23,482.55 км2) нийт нутаг дэвсгэрийн талбайн 1,564 хувийг эзэлдэг ажээ. Дээрх 94 тусгай зөвшөөрлийн хоёр нь ашиглалтынх байгаа боловч өнөөгийн байдлаар ураны чиглэлээр ашиглалт явуулаагүй харин газрын ховор металлийг олборлож байгаа гэнэ.
Мөн Ерөнхийлөгч Японы Фукушимагийн цөмийн ослын дараа цөмийн хаягдлын тухай суудлаар 184 тоот зарлиг гаргаж 2009 онд УИХ-аар батлагдсан Цөмийн энерийн тухай бодлого, хууль тогтромжуудыг эргэн харж, шаардлагатай нөхцөлд бодлогоо шинээр боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх асуулгад Ерөнхий сайд хариулав.
Нэгдүгээрт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох гэж чиглэл болгосоны дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хориглоно.
Өнгөрсөн хугацаанд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн төхөөрөмж, цөмийн болон цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангах, хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажил үе шаттайгаар хийгдэж ирсэн бөгөөд одоо ч хийгдэж байгаа гэлээ.
Харин Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогын тухайд, "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн технологи нэвтрүүлэх салбарт дор дурдсан зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд:
1.Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрт үндэслэн олгодог болгох;
З.Аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд олгох ашигг малтмалын тусгай зөвшөерлийн тоонд тодорхой хязгаарлалт тавих;
4.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн,томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх;
5. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хориглох;
6."Цөмийн энергийн чиглэлээр явуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр "Шар нунтаг"-аас цаащ үргэлжлэхгүй байхыг хуульчлан тогтоох" зорилтыг тус тус тавьсан байна.
Фукушима Дайчи станц нь Японы цахилгааны 30 орчим хувийг хангадаг томоохон станцуудын нэг
Мөн Японы Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараагаар дэлхийн олон орон цөмийн хөтөлбөрөө эргэн харж, зарим нь бодлогоо өөрчлөн сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж байгаа аж. Гэсэн ч өсөн нэмэгдэж буй хүн ам, цаг агаарын дулаарал, байгаль, экологийн доройтол, эрдэс баялгийн хомсдолтой холбоотой асуудал хурцаар гавигдах болсон өнөө үед олонх орон цөмийн эрчим хүчний бодлогоо зогсоохоосоо илүү түүний аюулгүй байдал, түлшний менежментийг сайжруулах замаар энэ мухардлаас гарч болно гэж үзэж байгаа аж.
Иймд манай улс цөмийн энергийг хэрэгтэй газар нь зөвөөр хэрэглэх, ашиглах гэдэг дээр ухрахгүй. Харин цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар онцгойлон анхаарна гэдгийг Ерөнхий сайд хэлж байв. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих, Цөмийн хаящлыг булшлах тухай асуудал байхгүй гэдгийг Н.Алтанхуяг онцлов. Харин нэгэнт хайгуул хийчихсэн газраас ураныг байгаль орчинд хоргүй байдлаар шар нунтаг хүртэлх технологийг ашиглах болно гэсэн юм.