Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдаж, Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна. Тэд энэ удаа уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ.
Энэ талаар тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Хуулийн төсөлд УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд хууль тогтоох байгууллагын гишүүний тангараг өргөж чадаагүй бол дараачийн хуралдаанд яаж тангараг өргөх, нөхөн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүний үнэмлэх авсан бол хэрхэн тангараг өргөх вэ гэдгийг зааж өгсөн байсан.
Бид УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр үе үе жижиг заалт нэмэх замаар гар хүрч болохгүй. Тэр тусмаа УИХ-ын 76 гишүүн бүрдчихсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа үед яаралтай гишүүн тангараг өргөх асуудал нь тулгамдсан зүйл биш.
УИХ-ын 76 гишүүн бүрдчихсэн ажиллаж байхад яаралтай гишүүн тангараг өргөх асуудал тулгамдсан зүйл биш.
Хэрэв хуульд өөрчлөлт оруулна гэвэл хавар, намрын чуулганы нээлтэд УИХ дахь намын бүлгүүд байр сууриа албан ёсоор илэрхийлдэг байх, улсын төсөв, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг томоохон асуудлаар ханддаг байхаар өргөн хүрээнд харах нь чухал" гэв.
Мөн бүлгийн хурлаар энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэх Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж дэмжсэн байна.
Түүнчлэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Хөдөлмөрийн' дэд сайд Ж.Батхуяг нар салбарын яамны хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар тодорхой мэдээлэл хийж, үүрэг чиглэл авчээ.