Д.Тэрбишдагва: Хэлмэгдүүлэлтийг дотроосоо явуулж байгаа нь харамсалтай
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.03.19

Д.Тэрбишдагва: Хэлмэгдүүлэлтийг дотроосоо явуулж байгаа нь харамсалтай

МАН-аас зохион байгуулж байгаа “Шударга ёсны аян 2013” Өмнөговь аймагт үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Монгол оронд дөрөв дэх үеийн хэлмэгдүүлэлт эхэлсэн” хэмээн хэллээ.

Тэрбээр “Урьд гадаадын улс орнууд монгол хүнийг, сэхээтнүүд, дарга нарыг олноор нь хэлмэгдүүлдэг байсан бол өнөөдөр дөрөв дэх хэлмэгдүүлэлтийг дотроосоо явуулж байгаа нь харамсалтай” гэсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярын өнөөг хүртэлх байдал нь албан тушаал, эрх мэдлийн төлөө шүүх, хууль хяналтын байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь дайчлан зайлуулдаг тийм нэг тогтолцоо тогтож эхэлсэн нь тодорхой харуулна.

Тиймээс Монгол орны дөрөв дэх үеийн хэлмэгдүүлэлтээс айж, ханцуйндаа залбиран суугчид олон болж байгааг уулзалтын үеэр иргэд ярьсан байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Шударга ёсны аян 2013” говийн бүсийн их хуралдайнд оролцохоос гадна Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбарын ажил байдалтай танилцлаа.  

Энэ үеэр сайд, дарга нартаа тайлан тавьсан тус аймгийн удирдлагууд өнгөрсөн оны ажил байдлын тайлангаа тавихдаа нэн түрүүнд “Малаа өсгөж, төлөө 100 хувь бойжуулж байгаа” хэмээн ярихад Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Аль аймагт очсон малаа түрүүнд ярих юм.

Тэгээд зарим дарга нар нь төрөлтийн тоог ч мэдэхгүй худлаа тоо хэлнэ. Тиймээс дараа дараагийн сайд, Дарга нарын уулзалтаар хүнээ түрүүлж яриарай” хэмээн зэмлэл хүртээсэн байна.