2013.03.18

Найман зорилтыг хэрэгжүүлэх “Шудрага ёсны аян” эхэллээ

МАХН-ын бага чуулганы 8-р хуралдаанаас 2013 оныг намын анхан, дунд шатны байгууллагыг бэхжүүлэх идэвхижүүлэх жил болгон зарлаж байгаа. Энэхүү чуулганаар нэн тэргүүнд хийж гүйцэтгэх 8 зорилтыг тодорхойлсон юм. Зорилтыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр  МАХН, Шударгар ёс эвсэл “Шударга ёсны аян-2013”-ын нээлтийг намын төв байрандаа хийлээ.  Аяны нээлтэнд МАХН-ын дэд дарга Тэрбишдагва гүйцэтгэх товчооны гишүүн  Л.Цог, Н.Удвал, Ч.Улаан, Ц.Цолмон нар өрөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн иргэний холбоо, хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож шудрага ёсны төлөө нэгдэж хамтран ажиллахаа баталгаажуулж санамж бичигт гарын үсэг зурсан юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба:

Монгол улс нэгдмэл нэг зорилготой байж ард түмэн маань шудрага ёсны төлөө хамтдаа улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоож, иргэдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах томоохон гарааг МАХН өнөөдөр эхлүүлж байна.

МАХН-ын бага чуулганаар баталсан зорилтыг хэрэгжүүлэх 5 ажлын хэсэг, намын лидрүүд болох 5 хүнээр удирдуулан говийн бүсийн их хуралдайг хуралдуулах ажилд мордох гэж байна.

Ингэснээр тухайн нутагт нэн тэргүүнд хийгдэх шаардалагтай хэрэгцээг судлаж, танилцан ажиллах юм. Нэгдмэл нэг санаагаар амласанаа биелүүлэхийн төлөө ажиллах нь бидний эрхэм зорилго юм.

“Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөний” тэргүүн Сэлэнгэ:

МАХН нам болон нийгэмд улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн багууллага иргэний холбоо хөдөлөгөөнүүд бид бүхэн МУ-ын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, газар нутгийн аюулгүй байдал алдагдаж байгаагийн эсрэг бат зогсон, ард иргэдийн өмнө ил тодоор уриалан байр сууриа илэрхийлэн, нам холбоо иргэний хөдөлгөөнийг ад үзэж байгаагийн эсрэг үзэл бодлоо хатуу баримталж олон түмэндээ үгээ хэлсэн ерөнхийлөгч асан Энхбаярыг хорьж эрээ цээргүй улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байгаа нь манай улсад шудрага ёсны хууль зөрчигдөж  байгааг харуулж байна хэмээн нээлтийн үеэр хэллээ.

“Шударга ёсны аян-2013” үргэлжлэн хөдөө орон нутагт ажиллаж говийн бүсүүдийн хуралдайг зохион байгуулна.

Энэ удаагийн говийн бүсийн хуралдайг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хийхээр сонгож авсан байна. Говийн бүсэд тулгамдаад буй олон асуудал үүссэн учраас Говьсүмбэр, Дорноговь, Дундговь зэрэг аймгийн иргэд, хөдөлмөрчид ирээд байгаа аж.

Ч.Улаан: Алхам тутамд шудрага ёс зөрчигдөж байна

Өнөөдөр нээлтэй хийж байгаа “Шударга ёсны аян-2013” бол Монгол хүн эрх чөлөөтэй баян чинээлэг амьдрахын төлөө, байгалийн баялаг, газар нутагтаа эзэн байхын төлөө өрнөж байгаа аян гэж хэлж болно. Энэ хүрээнд хийх ажлын  чиглэлээ тохиролцож, нэгдсэн зохион байгуулалтанд орох үүднээс иргэний нийгмийн төлөөлөл, ТББ, холбоодтойгоо хамтран ажиллахаар нэгдэж байгаа.  

- Шудрага ёс хаана хамгийн их зөрчигдөж байна бэ?

Амьдралаа эргэж харахад алхам тутамд шудрага ёс зөрчигдөж, төрийн хууль биелэхгүй, улсын эрх ашигт нийцэхгүй үйл ажиллагаа явагдаж байгааг харж байна. Тиймээс хүн бүр эргэн тойрондоо дүгнэлт хийж, хуулийн зарчимын дагуу хандах ёстой. Тиймээс Монголын төлөө гэсэн улс төрийн нам, олон нийтийн хөдөлгөөн, ард иргэд нэгдэх бололцоотой юм. Энэ аян шудрага ёсны бүх тэмцэлд идэвхижүүлэх зорилготой болохоос  МАХН-д захидал бичсэнээр шудрага ёс хангагднаа гэж үзвэл их явцуу ойлголт болно. Шудрага ёс өөрөө их бүрэлдэхүүн нэгдсэн цогцолбороос хамаардаг. Үүний төлөө төр бүхэлдээ ажиллаж байгаа хэмээн гишүүн сангийн сайд Ч.Улаан ярьлаа.