Монгол Улсын Засгийн газар энэ онд инфляцийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан.
2013.01.23
Шударга ёс эвсэл Монголбанкны үйл ажиллагаатай танилцав
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг өчигдөр Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Монголбанкнаас баримталж байгаа мөнгөний бодлого, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, инфляцийн эсрэг авч байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, эрдэнэсийн сантай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар энэ онд инфляцийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газар Монголбанк хооронд “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.
Уг санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр,
- “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр,
- “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр,
- “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.