Г.Шийлэгдамба:  “Шударга ёс” эвслээрээ МАН-тай нэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.03.06

Г.Шийлэгдамба: “Шударга ёс” эвслээрээ МАН-тай нэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-МАХН МАН-тай эвсч, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай яриаг танай намын Бага чуулган намжаалаа. Та бүхэн “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан гэрээгээ барьж ажиллахаар болсон гэсэн үг үү?

-Бага чуулганаар нэлээд нухацтай ярилцсан сэдэв нь Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээлэл байлаа. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд бусад намтай хамтарч ажиллахад нээлттэй. Гэхдээ бид "Шударга ёс" эвслийнхээ нэгдмэл байдлаар сонгуульд орно. МАХН, МҮАН "Шударга ёс" эвслийг байгуулахдаа хийсэн гэрээ гэж бий. Тиймээс бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болон өөр сонгуульд ч эвслийнхээ нэгдмэл байр суурьтай оролцоно. Харин бусад намтай эвсч хамтрах талаар улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө байх нь чухал. Мөн гадуур яригдаад байгаа шиг зөвхөн МАН-тай хамтарна гэсэн асуудал байхгүй. Парламентын болон парламентын бус ямар ч намтай бид хамтарч болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг МАХН-ын Гүйцэтгэх товчоо гаргана.

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохуйц хүмүүсээ Бага чуулганаасаа тодруулсан байсан. МҮАН-тай эвссэн тохиолдолд яах вэ?

-Бид анхнаасаа гэрээ байгуулж "Шударга ёс" эвслийг байгуулсан. Тиймээс сонгуульд аль ч намтай хамтран ажиллаж болох талаар яриад байгаа юм. Энэ нь дангаараа сонгуульд орж чадахгүй, нэр дэвшүүлэх хүн байхгүй гэсэн үг биш. Бид ярилцаж үзээд намын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын " дэд дарга Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан нарыг нэр дэвшүүлж болох юм гэсэн шийдэлд хүрсэн. Гэхдээ энэ нь шууд нэр дэвшүүлэхээр боллоо гэсэн үг биш. Тэдгээр хүмүүсийн талаар судалгаа хийж хэн нь илүү оновчтойг сонгож бүх нийтээрээ шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд олон хэлбэр байдаг. Тухайлбал, зарим нэг нам ард түмний санал асуулга явуулах байдлаар нэр дэвшигчээ тодруулна хэмээж байна. Нөгөөх нь одоогийн Ерөнхийлөгчөө дэмжих чиг хандлагатайгаа илэрхийлсэн. Харин манай нам нэр дэвших бололцоотой, нэлээн хэдэн хүнээс чухам хэнийг яаж тодруулахаа Гүйцэтгэх зөвлөлөөр шийднэ.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэсэн мэдээлэл байсан. Харин Бага чуулганаас өөр үр дүн гарлаа. Өмнө нь О.Цолмонг нэр дэвшүүлнэ гэж нам дотроо ярьж байсан юм уу?

-Тийм зүйл яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл байна.

-Сонгуулийн өмнө намынхаа их хурлыг хийх уу?

-Бид намын Их чуулганыг энэ оны эцсээр хийхээр төлөвлөж байгаа.           Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хүрээнд заавал Их чуулганыг зарлах шаардлага баихгүй. Харин үүнтэй холбогдуулан Бага чуулганаа дахин  хуралдуулахаар төлөвлөөд байна.

-"МАН, МАХН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч оролцоно" гэдэг мэдээлэл гарсны дараагаар "МАХН-ын дарга Н.Энхбаяр эвсэх асуудлаар эхлээд МАН-тай биш АН-тай ярь" гэдэг чиглэлийг намынхандаа өгсөн гэдэг мэдээлэл гарч эхэллээ.Энэ үнэн юм уу?

-Үүрэг чиглэл өгсөн гэхээсээ илүүтэй Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээнийхээ үр дүнд үнэлэлт дүгнэлт хийх ёстой гэдгийг сануулсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг хамтарч байгуулсан намууд' харилцан үүрэг хүлээж, гэрээ байгуулсан шүү дээ. Тухайлбал, орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно гэдэг заалтыг гэрээндээ шигтгэж өгсөн байсан. Гэтэл орон нутгийн сонгуулиар тийм зүйл болоогүй. Тиймээс одоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох юм бэ гэдгийг л сануулсан болохоос "Энэ намтай эхэлж ярь, тэрэнтэй дараа нь хамтар" гэсэн зүйл байхгүй. Улс төрийн намуудын үүргийг л сануулсан төдий.

-Хэрвээ МАН, МАХН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд эвсвэл хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн болж таарах уу?

-"Шударга ёс" эвслийнхэн шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллахаар болохдоо Иргэний зориг-Ногоон нам, Ардчилсан намынхантай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд "Засгийн газартхамтарч байгаа намууд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно" гэсэн заалт байдаг нь үнэн. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Тухайлбал орон нутгийн сонгуулийг олон нийт санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл Ардчилсан намынхан гэрээний уг заалтыг мөрдөлгүй, дангаараа сонгуульд оролцсон.

Харин манай намынхны хувьд гэрээний заалтыг аль болох биелүүлэх гэж оролдсон. Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр зарим тойрогт "Шударга ёс" эвслийн нэрээр оролцсон бол зарим тойрогт Засгийн газарт хамтарч байгаа Иргэний зориг-Ногоон намтай хамтарч оролцсон гэдгийг хэлэх нь зүйтэйбайх.Тэгэхээргэрээгхэн зөрчсөн бэ гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Тухайн үед Ардчилсан нам Засгийн газрын бүрдүүлэгч талуудын хооронд байгуулсан гэрээг мөрдөж ажиллаагүй, "Бид хуулиа барьж ажиллах ёстой. Тэр нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль.

Түүнд сонгуульд яаж оролцохоо тухайн намын байгууллага нь өөрсдөө шийднэ гэсэн заалт байдаг учраас бид тэр заалтыг барьж ажиллана" гэсэн тайлбарыг өгсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж бий учир энэхүү хуулийн хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах байх гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд "Парламентад суудалтай намууд  Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй" гэсэн заалт бий. Энэ хүрээнд парламентад суудалтай намууд эвссэний үндсэн дээр хүнээ нэр дэвшүүлж болно шүү дээ.

-Таны бодлоор нэг угшилтай, нийтлэг чиг баримжаатай МАН, МАХН гэсэн улс төриин хүчнүүд цаашид нэгдэх боломж бий юу?

-Улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө бол МАХН аль ч намтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. МАН, МАХН гэсэн хоёр нам нэгдэхэд аль нэрийг нь сонгох вэ гэдгээс эхлээд олон асуудал бий. Хэрэв нэгдэхээр болбол МАХН гэдэг нэрийн дор нэгдэнэ гэдэг шаардлагыг манайхан тавих нь мэдээж. МАН-ын гишүүд чухам ямар бодолтой байгаа юм бол.

Ер нь бол манайд хоёр байтугай нам нэгдэж байсан түүх бий шүү дээ. Үүний тод жишээ нь одоогийн Ардчилсан нам гэдгийг олон хүн мэднэ. Тэгэхээр болохгүй гэх газаргүй. Нөгөөтэйгүүр МАН, МАХН гэдэг хоёр нам маань угшил нэгтэй гэж ярьдаг олон мянган жирийн гишүүд бий. Тэд манай хоёр намыг нэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа нь тодорхой болсон шүү дээ. Энэ бүхнээс үүдээд жирийн иргэдийнхээ хүсэлтийг хүндэтгэх үү, хоорондоо ойлголцох уу гэдэг асуудал хоёр намын удирдлагуудын түвшинд тавигдаж байгаа юм. Тиймээс бидэнд ойлголцох, шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал байна.

-Танай нам МҮАН^гай эвсч, "Шударга ёс" эвсэл байгуулсан. Гэтэл одоо МАН-тай эвсэх тухай асуудлыг ярьж байна. Энэ бүхэнд чинь МҮАН хэрхэн хандаж байна. Та бүхнийг ямар шийдвэр гаргахыг хүлээзнэж, Бүгд их хурлаа ч хийж чадахгүй байгаа.

-Бид өнөөдөр улс төрийн аливаа нам сонгуульд орол-цохдоо эвсэх боломжтой гэдэг зарчмыг л баримталж байгаа. Түунээс "Шударга ёс" эвслийг задлах тухай асуудлыг яриагүй. Ер нь яагаад заавал МАХН, МАН-тай эвсэх ёстой гэж. "Шударга ёс" эвслээрээ МАН-тай нэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-"Шударга ёс" эвслээрээ МАНай эвсэнэ гэсэн үг үү. МҮАН-ынхан хүлээн зөвшөөрөх болов уу?

-"Шударга ёс" эвсэл МАН-тай эвсэнэ гэсэн юм биш. Эвсэх эрхзүйн бололцоо нь нээлттэй л гэх гэсэн юм. МАН-ын нөхөд маань энэ тал дээр ямар бодолтой байгааг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ байжболох хувилбаруудын нэг л болохоос хоёр намын хооронд албан ёсоор яригдчихсан юм бишшүү.

-МАН-ыг шинэчлэх Эв нэгдлийн хорооны ерөнхий зохицуулагч Д.Загджавд та "Хоёр намын эвсэх, нэгдэх асуудлыг' ажлын хэсэг байгуулж шийдэх нь зүйтэй. Энэ хүрээнд манай намаас таван гишүүн бүхий ажлын хэсэг гарсан" гэж хэлсэн байна билээ. Асуудал ямар шатанд байна вэ?

-Хоёр намын зүгээс хамтарсан ажлын хэсэг байгуулсан тохиолдол гараагүй байна. Ардын намынхан энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан гэж би сонссон. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд тэрхүү ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа юм билээ. Бид одоогоор энэ асуудлаар ажлын хэсэг гаргаагүй байна.

-МАХН-ын Бага чуулганаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай хариуцлага тооцно хэмээж байсан ч, танай намын хөгшчүүд өөр хүмүүст "жавтий хүртээсэн" бололтой?

-Эрүүл мэндийн сайдтай Засгийн газар л хариуцлага тооцох байх. МАХН-ын гишүүн, сонгуульт ажилтных нь хувьд Н.Удвалтай хариуцлага тооцох тухай асуудал манай намын хүрээнд яригдаагүй.