З.Баянсэлэнгэ: АН-тай байгуулсан гэрээгээ дүгнэж байж аль намтай эвсэхээ шийднэ
МАХН-ын Бага чуулганы VIII хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Цог удирдаж явуулсан байна. МАХН-ын энэхүү хуралдаанаас улстөрийн намууд, тэр дундаа МАН-ынхан их зүйлийг хүлээж байсан. Учир нь МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцох эсэх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Гэвч намын гишүүд “Энэ удаагийн Бага чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуульд аль намтай эвсэх нь тодорхой болохгүй. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг сонсож, дахин энэ талаар хуралдах байх” гэдгийг хэлж байв.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: АН-тай байгуулсан гэрээгээ дүгнэж байж аль намтай эвсэхээ шийднэ
-МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиар аль намтай эвсэх бол гэсэн хүлээлт нийгэмд бий боллоо. МАН-тай эвсэх тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэн тэргүүнд АН-тай байгуулсан гэрээгээ дүгнэнэ. Үүний дараа аль улстөрийн намтай нэгдэх талаар тодорхой шийдвэр гаргах байх.