Г.Шийлэгдамба: Сонгуульд хамтарч оролцох тухай гэрээний заалтыг АН хэрэгжүүлээгүй
МАХН-ын наймдугаар бага чуулган өчигдөр эхэллээ. Бага чуулганаар намын бvтэц, зохион байгуулалт, Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшvvлэх, эл сонгуульд бусад намтай хамтарч ажиллах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулганд МАХН-ын хот, хөдөөгийн 200 гаруй гишvvн оролцож байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай бага чуулганаар хэлэлцэж буй асуудлын талаар ярилцлаа.
-Танай намын бага чуулганаар МАН-тай нэгдэх эсэх асуудлыг яаж шийдвэрлэх нь олны анхаарлыг татаж байна. Ер нь, хоёр нам нэгдэх боломжтой юу?
-Мэдээж, энэ асуудлаар бага чуулганы гишvvд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж, vнэлэлт дvгнэлтээ өгч таарна. Хоёр нам нийлж нэгдлээ гэхэд хамгийн тvрvvнд аль нэр дор нэгтгэх вэ гэдгээс асуудал vvснэ.
Манай намын гишvvд МАХН гэсэн нэрэн доор нэгдэнэ гэж хэлэх байх. МАН-ын гишvvд чухам ямар бодолтой байдаг юм бол.
Хоёр нам битгий хэл, хоёроос дээш нам нэгдэж АН-ыг байгуулсан жишээ бий. Тэгэхээр болохгvй зvйл гэж байхгvй. Нөгөө талаар МАХН, МАН хоёрыг угшил нэгтэй гэж ярьдаг. Олон мянган жирийн гишvvд энэ хоёр намыг нэгдэж нийлээсэй гэж хvсч явдаг нь ил болсон. Тиймээс удирдлагуудын хооронд ойлголцох, шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа.
-Сvvлийн vед МАХН МАН хоёрыг Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох тухай мэдээлэл тvгэх боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам хэрхэн оролцох вэ. Аль нэг намтай хамтарч оролцох уу?
-МАХН-ын хувьд улс эх орон, ард тvмний эрх ашгийн төлөө аль ч намтай хамтарч ажиллахад бэлэн. Энэ тухайгаа бага чуулган дээр тавьсан улс төрийн илтгэлдээ онцолсон. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтарч оролцоно гэдгээ албан ёсоор ярьсан зvйл одоогоор алга. Энэ асуудлыг ярих дээрээ хvрвэл ажлын хэсэг байгуулж, нэлээд асуудлыг шийдвэрлэх учиртай. Хэрэв хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох дээрээ тулбал аль аль нь нэр дэвшигчээ тодруулж, тэгээд тэднээс хамгийн бололцоотой гэснийг нь сонгуульд өрсөлдvvлэх тухай ярих байх. Тиймээс одоогоор энэ талаар яриагvй учир тодорхой зvйл хэлэх боломжгvй. Ер нь, манай намын ахмадын байгууллага болон бусад хvмvvс хоёр намыг Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох нь зvйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд ямар зарчмаар оролцох, аль намтай хамтарч оролцох вэ, хэнийг нэр дэвшvvлэх талаар гишvvдийнхээ байр суурийг сонсч, тэдний санал, дvгнэлтийг vндэслэж, шийдвэрээ гаргах юм.
-МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч Засгийн газар байгуулах гэрээндээ “Бvх шатны сонгуульд хамтарч ажиллана” гэж тусгасан гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ гэрээгээ хэрэгжvvлэхгvй нь гэж ойлгож болох уу?
-“Шударга ёс” эвсэл, ИЗНН, парламентад хамгийн олон суудал авсан АН-тай хамтарч Шинэчлэлийн Засгийн газар байгуулахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээнд “Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа намууд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субъект болж оролцоно” гэсэн заалт оруулсан байгаа. Гэхдээ энэ заалтыг хэрэгжvvлэхгvй байгаа. Тухайлбал, орон нутгийн сонгуульд АН дангаараа оролцсон. Манай намын хувьд зарим тойрогт “Шударга ёс” эвслээрээ, зарим нь дангаараа, бvр ИЗНН-тай хамтарч оролцсон тойрог ч бий. Тэгэхээр асуудал бидэнд биш АН-д байгаа юм. АН Засгийн газар бvрдvvлэхдээ хийсэн гурван намын хамтарч сонгуульд оролцуулах тухай гэрээний заалтаа хэрэгжvvлээгvй. Энэ талаар тэд ямар тайлбар тавьсан бэ гэхээр “Бид бол хуулиа дагах ёстой. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд орон нутгийн намын байгууллага тухайн сонгуульд яаж оролцохоо өөрсдөө шийдвэрлэнэ гэсний дагуу явсан” гэсэн. Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явагдах ёстой. Тэгэхээр бид ч бас хуулиа дагаж ажиллах болно. Мэдээж, намууд энэ асуудлаар ярилцаж л таарна.
-Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хэнийг нэр дэвшvvлэхээ ярилцана гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдлөө гэхэд хэн нь олонхийн дэмжлэг авч чадах бол?
-Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа болоогvй байна. Зарим нам хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж тодорхой хvмvvсийг нэрлэсэн байна билээ. Зарим нам одоогийн Ерөнхийлөгчийг дэмжих чиг хандлагатай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Манай намд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хvмvvс бий. Тэднээс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшvvлэх бололцоотойг нь бага чуулганаараа тодруулна. Тэгээд ч аливаа намын нарийн бичгийн дарга урьдчилж шийдвэр гаргах боломжгvй.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг нэр дэвшvvлнэ гэсэн мэдээлэл тvгсэн. Энэ талаар танай намынхан ярилцсан юм уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшvvлэх вэ, хэрхэн оролцох вэ гэдэг асуудлыг анх удаа бага чуулганаараа хэлэлцэх гэж байна. Тэгэхээр энэ чинь худал ташаа мэдээлэл.
-Намын бvтцэд ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ?
-Намын Гvйцэтгэх товчоо өчигдөр /уржигдар/ хуралдаад намын төв аппаратын бvтцэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж vзсэн. Нарийн бичгийн даргын орон тоог нэмнэ. Мөн намын дvрэмд өөрчлөлт оруулах юм.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө танай нам их чуулганаа хуралдуулах уу?
-Намын их чуулганыг энэ оны эцсээр хуралдуулахаар төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшvvлэх асуудлыг хэлэлцэх хvрээнд намын их чуулганыг заавал хуралдуулах шаардлагагvй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бага чуулганаа дахин хуралдуулаад асуудлаа эцэслэж шийдвэрлэх юм.