2013.02.05

Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл хуралдлаа

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаар тогтоолоор батлагдсан Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл 2013 оны анхдугаар хуралдаанаа хийлээ.

Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан 10 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөлийн даргаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, орлогч даргаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн яамны МБСБХЗГ-ын дарга М.Жадамба нар ажиллах юм.

Хөдөлмөрийн сайд, зөвлөлийн дарга Я.Санжмятав хуралдааныг нээн үг хэлж, гишүүдээ танилцууллаа. Хуралдаанаар өнгөрсөн оны ажлын тайланг сонсон, үр дүнг нь хэлэлцэж, Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Бодлогын Хэрэгжилтийг зохицуулах газрын зорилт, үйл ажиллагааны чиглэлтэй танилцахын сацуу Үндэсний зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.