Дагалдан ажилтан сургах туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
2023.04.06

Дагалдан ажилтан сургах туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

МАОЭНХолбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын захиалгаар боловсруулсан "Ажилтны мэргэшлийн зэрэг тогтоох, олгох, баталгаажуулах нийтлэг журам" болон "Нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах журам, мэргэжлийн жагсаалт"-ийн санал, Дагалдан ажилтан сургах (Apprenticeship) туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 103.1.3 дугаар заалт болон 62.5 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор "Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл, ХНХЯ-ны захиалгаар боловсруулсан "Ажилтны мэргэшлийн зэрэг тогтоох, олгох, баталгаажуулах нийтлэг журам"-ын төсөл, "Нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах журам"-ын төсөл, Мэргэжлийн жагсаалт, мөн төслийн хүрээнд туршилтаар хэрэгжүүлж буй "Дагалдан ажилтан сурган, ажиллуулах" хөтөлбөрийн үр дүнг холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд танилцуулахад чиглэгдсэн болно.

Хэлэлцүүлэгт ХНХЯ, БШУЯ, ХХААХҮЯ, ХНХСҮСИ, УУХҮЯ, мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл, ААНБ-ын төлөөлөл, НҮБХХ-ийн болон төслийн төлөөлөл гээд нийт 60 гаруй хүмүүс хамрагдаж, дээрх мэдээллүүдийг сонсож, асуулт асууж, санал бодлоо хуваалцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.