Я.Санжмятав: Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд
2013.01.16
ЖДҮ-ийн төлөөлөл хөдөлмөрийн яамтай гурван талт гэрээ байгууллаа
Хөдөлмөрийн яам бусад байгууллагатай хамтран ажилласнаар илүү үр дүнтэй байх юм гэж сайд онцлов.
Хөдөлмөрийн зах зээл нь маш их хөдөлгөөнтэй динамик орчин юм. Энэ орчинд бий болж, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй бүхий л мэдээллүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээг даган хувьсан өөрчлөгдөж байдгаас гадна эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, боловсролын салбарын өөрчлөлт зэрэг нийгмийн бүхий л салбар хүрээтэй нягт уялдаа холбоотой байдаг. Хөдөлмөрийн зах зээлийн орчны үндсэн үйл явц нь мэдээлэл бий болгож буй эх сурвалжуудаас хэрэглэгчид өөрт хэрэгцээтэй мэдээллийг хүлээн авч, хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд орох явдал юм.