МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар панелистаар оролцож, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа
2023.03.21

МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар панелистаар оролцож, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа

2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Төрийн ордонд Монгол улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ивээл дор зохион байгуулагдсан "Эерэг Монгол чуулган 2023 -Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд" сэдэвт чуулганд МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар панелистаар оролцож, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.

Энэ удаагийн чуулганаар Монгол улсын дээд боловсролын системд орох шаардлагатай байгаа өөрчлөлтүүд тэр дундаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт, нөгөө талаас бизнесийн салбарт тулгамдаад байгаа хүний нөөцийн асуудлыг энэ өөрчлөлтөөр шийдэх боломжуудыг хэлэлцлээ. Чуулганд Монгол Улсын Засгийн Газар, Төрийн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, МАОЭНХ, МҮХАҮТ, Жэй Си Ай Монгол ТББ-ын гишүүд, их дээд сургуулиудын удирдлагууд, оюутан залуусын төлөөллөөс бүрдсэн 500 гаруй төлөөлөл оролцлоо.

Чуулганд Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Отгонтэнгэр Их Сургуулийн Захиргаа, хяналт үнэлгээний албаны дарга, ERASMUS+MONGWBL Төслийн Үндэсний Зохицуулагч Доктор А.Буянжаргал, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх Захирал Т.Дүүрэн нар илтгэл тавьсан бөгөөд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх Захирал Х.Ганбаатар илтгэгч нарын хамт хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо.