1420 хүн ирээдүйнхээ төлөө “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т суралцана
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” -ийн хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдыг бүртгэх, ажил олгогчидтой зуучлан ярицлага хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй 4000 орчим иргэн, ажил олгогчдоос 3978 ажлын байрны захиалга бүртгүүлсэн бөгөөд үүнээс ажил олгогчидтой ярилцлага хийсний үндсэн дээр одоогийн байдлаар 1420 ажил хайгч ажил олгогчидтой гэрээ хийж, мэргэжлийн сургалтанд хамрагдахаар болоод байна.
Суралцах хугацаанд суралцагч бүр 140'400 төгрөгийн цалин авахын зэрэгцээ Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой ажээ.
Бүртгэлийн арга хэмжээ маргаашыг дуустал явагдах бөгөөд энэхүү тоо өсөх магадлал өндөр байгааг хариуцсан мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Дээрх 1420 ажил хайгч УБ хотод 15, хөдөө орон нутагт 25 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 40 мэргэжлээр суралцаж, эхний 2 сарыг танхимд, үлдсэн 3 сарыг ажил олгогчын компанид дадлага хийх хэлбэрээр суралцана. Суралцах хугацаанд суралцагч бүр 140'400 төгрөгийн цалин авахын зэрэгцээ Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой ажээ.
Сургалт 2-р сарын 1-ээс албан ёсоор эхлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, болон албаны хүмүүс оролцох юм.