Оюутолгойн гэрээг өөрчилж, 221 тэрбум төгрөг босгоно
2012.10.09

Оюутолгойн гэрээг өөрчилж, 221 тэрбум төгрөг босгоно

УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдрийн хуралдаанаараа Засгийн газраас таван тэрбум төгрөгийн бонд гаргах шийдэлд хүрчээ. Эхний ээлжинд 1.5 тэрбум төгрөгийн бондыг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна. Сайншандын аж үйлдвэр, төмөр зам зэргийг барихад уг мөнгийг зориулахаар тооцож буй юм байна. Гэхдээ журмыг Эдийн засаг, хөгжил шинэтгэлийн яамнаас батлах нь.

 

Мөн нийгмийн халамжид биш экспорт, хувийн хэвшлийг дэмжих, арилжааны банкуудыг бодлогоор дэмжих замаар зээлийн хүүг бууруулахад бондыг зориулах юм. Энэ тухай Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2013 оны төсвийн орлого долоон их наяд, зарлага 7.4 их наяд, алдагдал нь 360 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү байхаар өргөн барьсан төсөлд тусгасан. Төслийг хэлэлцээд АН-ынхан газрын тосны салбарт 2000 оноос хойш үзүүлсэн татварын хөнгөлөлтийг цуцлах замаар 10 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ. Мөн энэ оноос орон нутгийн санхүүгийн эрх мэдэл нэмэгдсэн учир хяналтын тогтолцоог сайжруулах ёстой гэсэн санал ч гарчээ. Түүнчлэн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, нөөц ашигласны өсөн нэмэгдэх татварыг нэмснээр 221 тэрбум төгрөг “босгох” заалтыг АН-ынхан дэмжжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.