2012.09.03
18 нас хүртэлх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоно
Ардчилсан намын зүгээс халамжийн бодлогоос илүү иргэдийн амьдралд нэмэр болох үүднээс хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод буй. Энэ мөнгийг ирэх аравдугаар сараас эхлэн олгохоор төлөвлөсөн бөгөөд нийт 60 тэрбум төгрөг шаардлагатай аж. Улсын хэмжээнд 0-18 насны 968 мянган хүүхэд байдаг байна. Тиймээс Сангийн яамныхан хөрөнгийг төсөвт суулгахын тулд төсвийн нэмэлт орлого бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.